Залуу нас ямагт хийж бүтээх эрэл хүсэл, тэмүүлэл дүүрэн, их үйлсийн гараа байдаг. Энэчлэн өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийн гүйцэтгэх захирал, Хуульч, өмгөөлөгч Отгонбаатарын Билгүүн ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцаж байх хугацаандаа буюу 2019 онд тус “эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар сургуулийнхаа ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН” болж, 2021 онд “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТӨГСӨГЧ” болж төгссөн туйлын хичээнгүй, байнга мэдлэг мэргэжлээ зузаатган өөрийгөө хөгжүүлж байдаг туйлын идэвх зүтгэлтэй нэгэн билээ. Ингээд залуу өмгөөлөгч О.Билгүүний яриаг уншигч танаа хүргэж байна.
-Алсын зорилго төлөвлөгөөтэй хүнийг амжилт тосч байдаг. Энэ зураг жимийн мөрийг оюутан байхаасаа эхлүүлж байсан танд сэтгэлийн гүнээс талархнам.
-Миний хувьд сургуулиа дүүргэсэн цагаасаа хойш өмгөөллийн салбарт ажиллаж, 2023 онд хуульчийн эрхээ авч, 2024 оноос нөхдийн хамтаар өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар, мөн 2025 оноос эхлэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүнээр тус тус ажиллаж байна.
-Хуульч, өмгөөлөгчдийг ажлын ур чадвар, туршлага, нэр хүндээрээ өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээж чаддаг мэргэжил гэж хардаг.
-Хуульчийн мэргэжлийн нэг гол онцлог нь цаг, минут тутам өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага байдаг. Хэрэв зээ нэг минут, секунд хоцрох, овсгоо самбаа алдах л юм бол заргаа алдахаас эхлээд үйлчлүүлэгчдийнхээ эрх, ашгийг хохироож, хориулж, ялагдалд хүрдэг маш хариуцлагатай ажил.Тийм ч учраас миний хувьд үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн болон эрх зүйн ач холбогдол бүхий уулзалт, байцаалт, шүүх хуралдаан бүрт онцгойлон ач холбогдол өгч, тухайн хэрэг, маргааны хууль хэрэглээ, шүүхийн практик, онол, номыг тултал судалсны эцэст дүгнэлт гаргаж ажилладаг. Нөгөөтэйгүүр хуульчийнхаа үүднээс тал бүрийн мэдлэг, ойлголт, мэдээллийг цаг алдалгүй олж авахын тулд мэргэжлийн холбоодын болон хуулийн байгууллагуудын сургалт, семинар, хэлэлцүүлэгт тогтмол оролцож байхыг эрмэлзэж байна. Эдгээр нь мэдээ, мэдээллээс хоцрохгүй, шүүх хуралдаанд ялагдахгүй, цаашлаад үйлчлүүлэгчээ хохироохгүй байх гэсэн туйлын зорилго, сэтгэлтэй минь шууд холбоотой.
-Энэ хугацаанд та хуулийн салбараас юуг олж харж байна вэ, залуу хүний нүдээр?
-Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хууль зүйн салбарт, тэр дундаа өмгөөллийн салбарт тасралтгүй ажиллалаа. Энэ хугацаанд Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, түүнд хандаж буй иргэдийн хандлага, сэтгэлгээг багагүй ойлгож, нийгэмд гарч буй төрөл бүрийн хэрэг, маргаан, тэдгээрийн гарах болсон шалтгаан, нөхцөлийг гүнзгий мэдэрч үзлээ.
Үүнээс дүгнэхэд Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, энэ салбарт хэрэглэгдэж буй онол, ном нь Монгол хүний сэтгэлгээний уугуул төрх /менталитет/-тэй ер авцалдахгүй, яв цав нийцэж өгөхгүй байна. Энэ нь бид гадны буюу өрнийн соёлт улсуудаас хуулийг хуулбарлан тавьсантай шууд холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, бид өөрийн гэсэн ёс, зан заншил, соёл, философитой, түүнийгээ олон мянган жилийн түүхэнд уламжилж, хэрэгжүүлж ирсэн ард түмэн, тусгаар улс болохынхоо хувьд Монгол хүн, ардад тохирсон өөрийн гэсэн онол, номыг хэрэгжүүлж, хууль тогтоомждоо тусгаж хэрэглэх хэрэгцээ бий гэж харж байна.
– Таны хамгийн бардамнал, омогшил төрүүлсэн зүйл юу вэ?
Дээр дурдсанчлан иргэдээ орон байртай болгож, үйлчлүүлэгчээ цагаатгуулж, суллуулна гэдэг нь миний ажлын баяр баясал, омогшил болж байгаа юм. Хилсээр гүтгэгдэн олон жил, сар шалгагдаж, хоригдож туйлдаа хүрсэн, итгэл найдвараа алдсан үйлчлүүлэгчийнхээ гав гинжийг нь мулталж, Шүүх танхимаас суллаад аваад гарахад тэнгэрт нисэх шиг л тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
Яг л тэр үед “энэ л миний хийх ёстой ажил байна, би л хийх ёстой юм байна” гэх итгэл найдвар, урам зориг улам их бадардаг.
“Миний бие хэргээ шийдүүлж, заргаа авч, хүнээ суллуулчихаад яллаа гэж хэлэх дуртай. Зарим хуульчид маань “ялалт” гэхийг үгүйсгэдэг ч би ялсан гэж бардам хэлмээр санагддаг. Хуульчид бид хүний амьдрал, хувь тавиланг шийддэг чухал мэргэжлийн эзэд шүү дээ.”
-Аливаа хүн хүссэн амжилтандаа хүрэхийн тулд яах ёстой гэж боддог вэ?
Ерөөсөө л тууштай байх хэрэгтэй. Нэгэн эрдэмтэй хүн хэлсэн байдагдаа “Амьдрал бол орой нь харагдахгүй уул өөд зогсолтгүй мацах юм” гэж, яг түүн шиг хүссэн амжилт, зорьсон зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмц, хэзээ ч битгий бууж өг. Энэ нь гарцаагүй таныг амжилтад хүргэх болно.
Өмгөөлөгч дан ганц хүний эрхийг бус хүнийг өмгөөлдөг. Хүнийг гэх өчүүхэн сэтгэл нь өмгөөлөл. Тэгэхээр эндээс бусдыг гэх сэтгэл, итгэл даах чадвар хамгийн чухал байгаа юм.
-Аливаа хэрэг маргааны асуудалдаа ямар зарчим баримталж, үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн ямар журмаар ажилладаг вэ?
Аливаа хэрэг, маргаанд тууштай байх зарчмыг нэн түрүүнд баримталдаг. Үүнийхээ дараа буюу судалгаа, шинжилгээний эцэст зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олж тогтоон, түүнийгээ мөн л хуулийн хүрээнд тууштай хамгаалахыг хичээдэг.
Энэ явцад төрийн буюу хүчний байгууллага, албан хаагчдаас маш их дарамт, шахалтууд ирдэг бөгөөд эдгээр хүндрэл, бэрхшээлийн эсрэг гагцхүү хүний эрхийг тууштай хамгаалах гэсэн чинхүү хүсэл эрмэлзэл, зарчим минь бамбай бас зэвсэг болж өгдөг.
Миний мэргэжил миний зэвсэг, мөн бүх ажлын минь “Б” төлөвлөгөө байдаг. Иймд үйлчлүүлэгчдэдээ мэдээ, мэдээллийг тогтмол өгч, хэрэг, маргаантай нь холбоотой мэдээллээр таслахгүй байх, мөн тэднээсээ байнга мэдээлэл сонсож, харилцан ярилцах журмаар ажилладаг.
-2025 он танд ямар хөгжил дэвшлийг авчирсан буюу ямар он жил болж өнгөрөв. Үүнээс улбаатай цаашдын зорилго зорилтуудаасаа хуваалцахгүй юу?
2025 оны хувьд манай хуулийн фирм ам бүл нэмэгдэж 6 өмгөөлөгч, 1 хуульч, 2 туслах, нийт 9 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй болж бүрэлдэхүүнээ тэллээ. Энэ нь өмгөөллийн үйлчилгээг багаар, алдаа багатай гүйцэтгэх том давуу тал бөгөөд орчин цагт хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг хүсэх иргэд, байгууллагуудын хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа авахаар хандах ямар ч хүнд бид багаар үйлчилж, тал бүрийн эрсдэл, нөгөөтэйгүүр боломж, гарцыг санал болгох сайн талтай гэсэн үг юм.
Түүнчлэн миний бие эрүүгийн болон иргэний эрх зүйн чиглэлээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлдгийн хувьд 2025 онд орон сууц захиалаад луйвардуулсан 30 гаруй иргэд, захиалагчдыг орон байртай нь үлдээж, эрүүгийн хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж байсан 3 үйлчлүүлэгчээ цагаатгуулж, үндэслэлгүйгээр ял шийтгүүлж 2 сар гаруй хоригдсон байсан 1 үйлчлүүлэгчээ давж заалдах шатны шүүхийн танхимаас суллуулж, 2 үйлчлүүлэгчийнхээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлж шийдвэрлүүллээ.
Эдгээрээс дүгнэхэд 2025 он салбартаа болон үйлчлүүлэгчдэдээ өөрийгөө бага ч атугай таниулж, мэдрүүлсэн үр дүнтэй сайхан жил болж өнгөрлөө. Өмгөөлөгч хүнд өдөр тутамд үүсдэг нэг шаналал нь “үйлчлүүлэгчээ хохироочих вий, заргаа алдах вий” гэх айдас байдаг. Харин энэхүү айдсыг шүүхэд заргаа авах, ялалт байгуулах үедээ л хэсэгхэн зуур мартаж чаддаг. Ирээдүйн зорилгын хувьд 10-30 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Энэ хүрээнд жил бүрийн зорилтуудыг тавьсан байгаа. Тиймээс одоо хийж байгаа ажил, алхам бүр маань зорилт хангах, зорилгод хүрэхэд чиглэгдсэн. Зарим зорилгынхоо нууц бишээс нь дурдвал иргэн бүрийн хууль, эрх зүйн асуудалд хүрч ажиллаж чадах томоохон хууль зүйн фирмийг бүтээхийг зорьж байна. Нэг ёсондоо иргэнд тулгамдаж болох бүхий л асуудалд хууль зүйн цогц үйлчилгээг санал болгож, өөрийн салбар, нэгжүүдээрээ дамжуулан хүн бүрт хүрч чадах тийм байгууллага болохыг зорьж байгаа.
Д.Гэгээ

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
