АТГ: Тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол зонхилжээ

2026 оны 02-р сарын 04 өдөр, 14 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
АВИЛГА

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 72 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 304 өргөдөл, гомдлын 49-ийг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 11-10 тусгай дугаараар нийт 186 дуудлага хүлээн авсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх