Өнөөдөр Засгийн газрын хуралдаан өглөө 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал:

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

“Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

“Журам шинэчлэн батлах, шагналын хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам/

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

“Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

“Төсвийн хөрөнгө оруулалтын цахим шинэчлэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

“Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагаас санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм шинэчлэн батлах тухай
-“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах талаар танилцуулга

Ойрх Дорнодод үүссэн асуудалтай холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнэ тарифын нөхцөл байдлын талаар болон бусад асуудлаар хэлэлцэнэ.
Share the post "Засгийн газрын хуралдаан болж байна"