Зарим ээж, аав хүүгээ багад нь охин шиг хувцаслаж, үс гэзгийг нь янзалж, эмэгтэй хүүхдийн тоглоомоор тоглуулдаг. Энэ бол хүүхдэд тийм ч тустай зүйл биш ээ. Ийм хүүхэд өөрөө мэдэлгүйгээр охин зантай болдог. Гадаад төрхнөөс гадна дэндүү наалинхай амархан гомдомтгой болдог. Тэр модонд авирах буюу хувцсаа шалбалах ч үгүй, хүүхэлдэй тэвэрч, зураг зурах гэх мэт тэрүүхэндээ гэмгүй амьтан байж, барилдсан ноцолдсон үеийн хөвгүүдээс хулчиж, голдуу охидтой хамт явдаг, биеэ хамгаалж чадахгүй цаанаа л нэг хийморьгүй, юм бүрийг уйлахаараа айлгана. Хэрэв төрөлхийн авьяастай бол яруу найрагч, жүжигчин уран бүтээлч болох тал бий. Гэхдээ л бие сэтгэлээрээ эрийн цээнд хүрсэн хүн болох ёстой. Хүүгээ охин болгож “зугаацдаг” эцэг, эх үр хүүхдээ эрэмдэглэж, амьдралд нь хохирол учруулж байгаагаа санах хэрэгтэй. Багаасаа эр хүн шиг байж сураагүй хүүхэд хожмоо ч эрийн шинжийг эзэмдэлгүй хоцорч болно. Ингэвэл би ер нь юу ч чадахгүй хагас дутуу төрсөн юм байжээ гэсэн бодолд шаналж эхэлнэ. Эвийг олж тэвчээртэй, дэс дараатай, тууштай байх эршүүд занг хүүхдүүдэд төлөвшүүлэх хэрэгтэй. Үе үе дагуулж явах, биеийн тамирт дуртай болгох, хад модонд авирах, чулуу шидэх, усанд шумбах гэх мэт хөвгүүдийн наад захын дадал дүйд аавууд сургана. Бие бялдар чийрэг байхаас гадна мэдрэлийн төвүүдэд эр зоригийн чанарыг төлөвшүүлэх явдал шийдвэрлэх ач холбогдолтой. Баавгай шиг том биетэй залуу туулай шиг зүрхтэй болох учиргүй. Эр хүн шиг зантай охид байдаг. Тэд хөвгүүдтэй тоглоно. Уралдахаас ч буцдаггүй, юунаас ч айдаггүй. Ийм охид дайчин, биеэ даасан эмэгтэй болж өснө. Энэ бол сайн хэрэг. Гэвч эр хүнйи араншинтай охидыг өөгшүүлбэл хожим хувийн амьдралд нь багагүй бэрхшээл учирч мэдэх юм. Эцэг эхчүүд охиндоо бүсгүй хүний уян налархай шинэ төрхийг олгох хэрэгтэй. Охиныхоо хамт гоёлын хувцас тааруулах, үсээ сайхан янзлах, үнэртэй ус сонгох, оёж нэхэх, хөвгүүдийн зан чанарын тухай тунгаан ярилцах хэрэгтэй.
Хүүхдийн хүйсийг “сольж” болохгүй
2018 оны 01-р сарын 30 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
