Бага насны хүүхдэд өнгө заах зургаан арга

2018 оны 01-р сарын 08 өдөр, 17 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ungu

Хүүхдийн эмч, судлаачид хүүхдэд өнгийг зургаан сартай байхаас заахад болно гэж үздэг аж. Гэхдээ өнгийг ялгаж сурах нэлээд хугацаа ордог бололтой. Хэдийгээр зургаан сартайгаас эхлэн өнгөний тухай ном уншиж өгч, өнгө нүдлүүлэх төрөл бүрийн дасгал хийсэн ч ихэнх хүүхэд гурваас дөрвөн нас хүрч байж өнгийг нарийн ялгаж салгадаг болдог гэнэ. Гэхдээ тэр болтол хөгжилтэй аргаар өнгийг цөхрөлтгүй заахыг оролдсоор байх хэрэгтэй. Дараах зургаан аргыг хэрэглээд үзэхийг зөвлөж байна.
1. Хоолоор тоглох. Өнгө алагласан хоол ихэвчлэн эрүүл хүнс байдаг. Хүүхдээ хооллох бүртээ юу идэж байгааг нь чангаар хэлж, өнгийг нь дурьд. Жишээ нь: бор талх, шар бяслаг, цагаан тараг, улаан жимсний чанамал гэх мэтээр. Эсвэл өөрөөс нь асуух маягаар өнгөтэй танилцуулж болно. Энэ мод шиг броколи ямар өнгөтэй байна? Миний охины дуртай сүү ямар өнгөтэй билээ?
2. Хоргүй, угаахад арилдаг гараар буддаг усан будагтай өнгөрөөх цаг гаргаж өг. Хамт будалцангаа өнгөнүүдийг чангаар хэлж, өөрөөс нь асуу. Эртнээс цэвэр цэмцгэр сургахын тулд зураг зурахдаа өмсдөг тусгай хормогчтой болго.
3. Хүүхдээ тэргэн дээр эсвэл гартаа хөтлөн салхилуулахдаа ямар нэг өнгийн жижигхэн цаас, даавууны өөдөс гарт нь бариул. Ингээд замдаа үзсэн харсан зүйл дотор адилхан өнгийн эд юмс байвал чангаар ярилц. Энэ аргыг дүрс заахад хэрэглэж болно.
4. Өнгө өнгийн, даавуу, тууз холбон зүүж гадаа гэрийн хаана ч тоглож болно. Хүүхдийн сониуч зандаа хөтлөгдөн сонирхох үед туузнуудын өнгийг хэлж өгөх.
5. Өнгө өнгийн оймс цуглуулж өнгөөр ялган хананд өлгөх буюу угаалгын сагсанд хийх.
6. Хүүхэд хувцас сольж өмсөх дуртай байдаг. Янз бүрийн хувцас, дүрэмт хувцас, үлгэрийн баатрын хувцас, зүүлт, малгай дэлгэж тавин аль нь алинтай зохицож байгааг хэлж өгч эсвэл өөрөөр нь хувцас сонгуулаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (112.72.13..***)
    2015/01/06 20:39

    Ййпййй

    (0) (0)