“Сурагч” сонины захиалга дуусахад хэдхэн хоног үлдлээ

2019 оны 08-р сарын 20 өдөр, 14 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suragch

Монгол хүүхдүүд социализмын үед “Пионерийн үнэн”, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш “Сурагч” сонинуудыг уншиж хорвоо ертөнцтэй танилцан, бяцхан ухаанаа тэлж, авьяасаа хөгжүүлж, анд нөхөдтэйгөө ойр байж ирсэн. 18 жилийн турш тасралтгүй хэвлэгдэж байгаа “Сурагч” сонин энэ хичээлийн жилээс эхлэн сэтгүүл хэлбэрээр гарахаар захиалгаа авч байгаа бөгөөд захиалга дуусахад хэдхэн хоног үлдлээ.
“Сурагч” сонины захиалга орон даяар бүх шуудангийн салбараар болон сургуулиуд дээр явагдаж байна.
“Хамгийн шилдгийг хүүхдэдээ зориулбал эргээд хамгийн шилдэг нь танд зориулагдана” гэдэг. Монгол хүүхдүүдийн хувьд оюуны цангааг нь тайлах унших зүйл үгүйлэгдэж байгаа. Ийм үед хүүхдээ нэг ч гэсэн унших юмтай байлгахад тань өнгөрсөн жил Монгол улсын шилдэг хэвлэлээр шалгарсан “Сурагч” сонины сэтгүүл хэлбэрээр гарах дугаарууд юугаар ч орлуулшгүй ач тусаа өгнө. Та хүүхэддээ “Сурагч” сониныг нь амжиж захиалахаа мартав аа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.