Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Талхчин: Та жаахан хүлээж байхгүй юу? Талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас: Яагаад шинийг өгөөгүйг асуухад Талхчин: Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ. Би: “Энэ хэн юм бэ?” гэж асуухад талхчин: Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд эднийгээ багахан цалингаараа өдий хүртэл тэтгэж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан гэж бодов. Тэгээд, зөрүүг нь би төлчихье, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хүн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ? гэв.
Бялуу /сургамжит өгүүллэг/
2017 оны 12-р сарын 14 өдөр, 18 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
