Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Намуун шөнө” өгүүллэгийг уншигч танд хүргэж байна.
Алдар өнөөх газраа холын бараа харагдахгүй болмогц нилээд халамцуу ирэв. Хатаж гандсан шар навчсын өнгөтэй, өөдтэй бүхнийг нь шингээн авч өвөлжсөн өнчин ганц бүдүүн улиасны доёгор мөчрүүд нахиалжээ.
… Энхээ бид хоёр цагтаа ямар байсныг ганц чи л сайн мэднэ дээ. Саглагар өтгөн мөчрийн чинь доор хичнээн ч удаа уулзав даа. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрлөө. Энэ богинохон хугацаа бидний амьдралд хичнээн ч өөрчлөлт авчрав даа. Энхээ нөхөртэй болж хүү төрүүлсэн. Тэглээ ч бидэн хоёрт мартаж чадахгүй, бүр мартаж болохгүй юм гэж бас бий шүү. Чамтайгаа нэг учирна аа. Яахав, чи эхлээд баахан догширно л биз. Яваандаа учир нь олдоно гэж орон гаран ухаанаар өөртэйгөө ч юм уу , мөнөөх бүдүүн мөчирт улиастайгаа ч юм уу ярьж хэсэг бувтнажээ.
Огторгуйн уудамд одод анивчин, бүдүүн улиасны найман зовхист сарвайх саглагар мөчрүүд хэсэгтээ аниргүйтэн дүнсийж байтал гэнэт салхи амилан сэрчигнэсэнд саглагар мөчрүүд нь мөн сар сүрхийн чимээлэв. Дүүжин гүүрийн хоёр талын ган татлага голын дээгүүр татсан хос мөнгөн утас шиг гялтайн зурваслаж, гүүрээр нааш цааш хөлхөх хүмүүсийн хөл хөдөлгөөн шингэрсэн тул нам гүм оргино.
Гудамж талбай, байшин барилга, сангийн хуучин хэрмийг хүртэл нүд салгалгүй ширтэж суухдаа Алдар, төвийн гудамжнаа нэгэн эмэгтэй гэрэл дамжин айсуйг олж харав.
Тайрмал үсээ задгайлан унжуулж, улаан хүрмэн цамц өмссөн мөнөөх бүсгүй цэргийн жагсаал шиг эгнэсэн гудамжны гэрэл даган явсаар төв засмалын хойт үзүүрт тулж, баруун тийш эргэн сангийн хэрмийн хормойг чиглэн алхлаа. Түүний явдал нь нэг л танил юм шиг. Тэгэхдээ бүр сэтгэл зүрхэнд шингэж үлдсэн танил дүр харагдаад байв. Тэр бүсгүй явсаар мөнөөх улиасны хажуугаар өнгөрөхийн алдад Энхээ мөн болохыг таниад:
-ашгүй дээ. Одоо л нэг уулздаг хэрэг гэж бодоод дотроо шүүрс алдав. Тэгээд араас нь гүйх шахам явсаар гүйцэн очив. Хүний сэтгэл гэдэг хүлж болдоггүй золиг хойно доо. Хүнийг ойлгохгүй явах шиг хэцүү юм энэ хорвоод өөр юу байдаг бол. Алдрыг эр хүн шиг эр хүн хэмээн бодож, бүхий л зүйлийг сайн сайхнаар бясалган, гэнэн хонгор аашинд хөтлөгдөж өдрийн бодол шөнийн зүүд болон жаргаж явсан үе Энхээд бий.
Цаг цагаараа байдаггүй энэ орчлонд нэг хэсэгтээ түүнийг мартаж чадамгүй санагдаад сэм сэмхэн сэтгэлээ үйлүүлж, сүүлдээ бүр өөр зам хайхдаа Алдрыг үзэн ядаж, хорсох, гомдохын туйлд хүрч явсан үе ч бас бий. Харин одоо бол аль аль нь алга болжээ. Гэхдээ л амьдралын урт замд анхны учрал гэдэг тийм ч амархан мартагддаг зүйл биш ажээ.
Алдар үзсэн дуулсан нь их хэдий ч сургамж авсан нь даанч бага. Бодох сэтгэх нь бага, хөндий сэвсэргэн амьтан явсаар өдий хүрсэн. Хэн хүний хорхой хөдлөм, хүглэгэр чийрэг биеэ ил гарган, бүсгүйчүүд хүүхнүүдийг амархан дасгана. Энэ нь ч яахав дээ, хүнийг ойлгодог сэтгэл, халмж хоёр л байвал болоо. Гэтэл түүнийг үл бодно.
Одоо ч гэсэн нэг их өөрчлөгдсөн зүйлгүй. Зөвхөн хумсны толио шиг гөлгөр магннайд нь үрчлээ хоноглон, хамар уруулын нь гурвалжин улам тодорчээ.
Тэр хоёр энэ тэрийг ярилцан явлаа. Зусланд очиход бас ч зайтай..
Алдар Энхээтэй тахилцаад тун ч удаагүй, ердөө л хоёр сар гаруй болмогц хэлж ярьсан хэдэн сүржин үг нь талын хамхуул шиг хийсэн одож, тоглох наадах нь улам ихэссэнээр хэрэгт ордогийн даваан дээр олны даалтаар чөлөөлөгдөж, ор сураггүй алга болчихсон билээ. Тийм хүн гэж бас байдаг аа. Тэгтэл хөдөө хөхөрч ингэж ч явахгүй шүү. Хот орон орж, өөр хүүхэн аваад амьдарсан шиг амьдарна, харин чи амьдралаа бодоорой гэж таньдаг найзаараа дамжуулсан байв. Нэгэнт ийм үг сонссон Энхээгийн сэтгэл үймрэн усны долгио шиг хэсэг давалгаалан бас юу магад ороод ирэх ч юм билүү гэж бүтүүхэн горьдож явсаар нэг мэдэхэд нутагт нь ирж суурьшсан залуухан багшийн өрхийг татах хувь тавилан заяасан билээ.
Хоёр жил гаруй алгын чинээ цоохор цаас ч ирүүлэлгүй алга болсон хүн нэг л орой зам тосоод зогсож байна гэж хэн мэдлээ.
Алдар хуучивтар бүрх малгай нүүр лүүгээ духдуулсхийн, цоохор цамцныхаа энгэрийг задгайлан хормойг нь хүйс орчмоо зангидсан нь их л хайнга хэнэггүй харагдах бөгөөд донжтой байрын алаг нүдээр өмнөх замаа ширтэн алхана.
Өмнө уулсын орой дээгүүр саран мандаж, их уулсын шөвгөр улаан хаднууд бараа сүр ихтэй хүрэнтэн хүглийнэ. Зуслангийн айлууд мөөгөн хүрээ мэт ярайн, чөдөртэй морьдын тургилах бүүр түүрхэн сонсогдоно.
Алдар алсыг ширтэн бодолхийлж явснаа:
– Энхээ , чи минь яасан дуугүй болчихоов. Амьдрал чинь дажгүй л биз дээ сонин сайхан юу байна гэсэнд
– Бүх зүйл өөр болсон, би хүний хүн болсон, бас..
– Битгий тоглоод бай. Чи бид хоёрт ярьж тохирсон зүйл бий шүү дээ хэмээн өгүүлээд бэлхүүсээр нь тэврэн авч зогсов. Энхээгийн айх гайхах зэрэгцэн “би чамд үнэнээ хэлж байна шүү дээ” зангирсан сөөнгө дуугаар учирлав.
– Тэр ямар хамаатай юм бидний бие салснаас сэтгэл салаагүй.
– Би чинь хүний хүн, эх хүн болсон шүү дээ. Би чамд үнэнч байсан шигээ тэр хүнд бас үнэнч юм шүү гэж цаанаа л зоримог хэлээд чимээгүй болов.
– Тэгвэл чамайг тэврээд явчихаж чадна шүү гэсээр зээрийн шилбэ шиг нарийхан гарын тохойноос нь өргөж биедээ наалдуулахад архи тамхины бөсөлгөн үнэр нэвт шингэсэн амьсгал ойртоод ирэх нь тэр.
Өргөө гэрээ босголцож, “Үүрд чинийх болсон шүү” гэж эр нөхөртөө эрхлэн хэлээд хоёр биеийн жаргал эдлэснээр үр хүүхэд, хань нөхөр, ажил албаны тухай бодол үлдэж, элдэв ээдрээ, ээрэгдэх, хоргоогдохын зовлон арилан одсон мэт явсан гэнэн бодлыг юутай зүйрлэлтэй билээ. Ингэж байтал хоёр хүний ярилцах сонсогдов. Сайн чагнавал нэг нь Дэмид яах аргагүй мөн. Тэр Энхээгээ хүлээгээд тосч зогссон нь тэр ажээ. Түүний эр хүнд зориуд заяасан гэлтэй хүүхэн хонгор дуу гитарын нарийн утас мэт жингэнэж байлаа. Энхээ Алдарыг сугадсан болсоор хүрч очоод Дэмидийг зааж
Манай нөхөр танилц гэв. Одоо л нэг айхын аюулаас аврагдсандаа санаа нь амарсан Энхээ:
Хүүхэд уйлаагүй байгаа хэмээн унтаад сэрсэн юм шиг гэнэт асуув.
Алдар, Дэмид хоёр түүний юм асуухыг сонсоогүй бололтой, хоорондоо ярилцан алхана. Энхээ дотроо “ энэ хоёр чинь хэзээний танил шиг..” гэж бодоод түрүүлэн алхлаа. Харин Дэмид “оройтсон үед нь хүргээд ирдэг овоо л байхгүй юу. Тэгэхэд манай энэ яачихсан амьтан бэ? Хэлээ залгичихсан юм шиг” гэж бодсоор явтал нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирчихсэн байв. Тэгээд Алдрыг ороод гар гэсээр гэртээ дагуулан орлоо.
Гэрийн доторх байдал гял цал, хоймор талд нь цацаг гарган унжуулж, утсан тор татан чимсэн цагаан ор тавьж, тансар хилэнгээр бүтээн, ард нь хулсан шаргал аравч татжээ. Орны хоёр талд адилхан цоохор авдруудыг газраас хөндийрүүлэн ивж, дээр нь нугастай толь, жаазтай зураг тавьсан харагдана. Мөн нэг хүний модон ор, хоолны шүүгээ, номынсан, бичгийн ширээ байна. энэ айлын эд хогшил дутуу ч юмгүй, илүү ч зүйлгүй таарч тохирсон тохилог ажээ. Энхээ гэрийн хоймор эзлэн нүцгэн тарвалзаж буй тас хар нүдтэй хөөрхөн хүүг цомцойн сууж хөхүүлнэ. Хүү хөлсөө бурзайлган хөхөө хөхөж байснаа Алдрын өмнөөс нүдээрээ инээмсэглэн сарвалзав.
Дэмид хоолны шүүгээн дээрээс халуун савтай цай авчирч аягалан Алдарт барьсны дараа “ морь сарлаг “ архины бөглөө мултлан хундага дүүргээд:
-за Алдар минь, чамд их баярлалаа. Сайхан танилцсаны төлөө гэж тулгав. Алдар хундага сархад хүртээд “ Ай даа Алдар минь , Чи галзуу хүн шиг хэдэн жил ингэж орон гаран явах юм бэ? Ингээд л амьдарвал Энхээ бид хоёрт болохгүй юм юу байлаа. Талын хамхуул шиг салхи даган намирсаар байтал тавийн тал нас чинь тав зургаан жилийн өмнө арилан одсон. Чиний өнгөрүүлсэн амьдралаас үлдэж хоцрох нь юу байна” гэж бодохоос өөртөө гомдох шиг ч, бачимдах ч шиг болоход арга буюу гадагш гарлаа. Айлын босго даваагүй шахам “ Би гэж нэг шившиг” хэмээн өөртөө дуулдах төдий шивнэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ “МОСКВАД БАЙГАА МОНГОЛ” ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935 ,98682425, 99948455
сангийн хэрэм, эртний улиас гэхээр баруун аймаг ч юм шиг —содон бна