Умаахан толгойг тахина

2016 оны 03-р сарын 17 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гавж Д.Тайвансайхан жил бүр хийдэг зан үйлийн дагуу  туулай сарын шинийн 10 буюу гуравдугаар сарын 18-нд  Бага тэнгэрийн амны зүүн, Залаатын амны баруун талд орших Умаахан толгойг тахих гэж байна. Энэ өдөр улааны шашны хүн ардыг ивээн тэтгэгч, хүчит  догшин сахиусууд  залардаг гэж үздэг. Мөн  лусын буулттай уул, уул овоо тахидаг  өдөр юм. Тийм учраас байгальтайгаа нягт уялдаатай хүмүн бидэн уул овоогоо аргадан тахиж, хишиг буяныг дэлгэрүүлэх боломж гарч байгааг Д.Тайвансайхан гавж хэллээ. Тахилгад  өөрсдийн сонирхлын дагуу чөлөөтэй оролцож болох ажээ.

Дашрамд сонирхуулахад, Умаахан толгой нь 1913 оноос VIII  Богдын зарлигаар  тахиж шүтдэг болсон хайрхан юм. Социалист нийгмийн үед хориглож байгаад  2000 оноос  дахин тахилга шүтлэгийн зан үйлийг сэргээсэн. Түүнээс хойш Гандантэгчилэн хийдийн цорж агсан Г.Диваасамбуу, түүний хүү Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн  тэргүүн, гавж Д.Тайвансайхан нар  жил бүр   тахиж ирсэн. Туулай сарын шинийн 10 буюу гуравдугаар сарын 18-нд  Умаахан уулыг тахиснаар лусын хорлол, санаатай, санаандгүй үйлдсэн үйлийн үр нимгэрнэ гэж үздэг юм байна.

Ч.Зотол

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх