Брюссельд 40 гаруй орны иргэд амиа алдаж, гэмтэж шархадсан гэв

2016 оны 03-р сарын 23 өдөр, 18 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бельгийн нийслэл Брюссель хотод болсон халдлагад 40 гаруй орны иргэд амиа алдаж, эсвэл гэмтэж шархадсан тухай тус улсын Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс мэдээлжээ. “Амиа алдсан болон гэмтэж шархадсан хүмүүсийн дотор 40 гаруй орны иргэд байх магадлалтай” гэж тэрбээр телевиз, радиогийн “RTBF” компанийн эфирээр ярьсан байна. Рейндерс чухам ямар орны иргэд халдлагад өртсөнийг тодорхой дурдаагүй байна. Гуравдугаар сарын 22-ны өглөө Брюсселийн олон улсын нисэх буудалд хоёр дэлбэрэлт болсон юм. Тус улсын эрх баригчид дэлбэрэлтийг амиа золиослогч хэд хэдэн террорист үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. “RTBF” компанийн мэдээлснээр, халдлагад сэжиглэж байгаа хоёр этгээдийн хэн болохыг тогтоосон бөгөөд тэд ах дүү Ибрагим болон Калид эл Бакрауи гэгчид аж. Брюссельд мягмар гарагт болсон гурав дахь дэлбэрэлт “Мальбек” метроны буудалд  болжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх