Нефтийн үнэ өсөв

2016 оны 03-р сарын 23 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх нефтийн үнэ өчигдөр өсөлттэй гарсан байна. Брэнт маркийн нефтийн үнийн өсөлт 0.12 хувьд хүрч нэг баррель нь 41 доллар 59 цент болсон байна. Харин Вайт маркийн нефтийн үнийн өсөлт 0.26-д хүрсэн бөгөөд баррель нь 41 доллар 64 цент болжээ. Энэ нь Америкийн судалгааны “Жинскэйп” фирм тус улсын нефтийн нөөц 0.57 сая баррелиар буурч 69 сая баррельд хүрсэн тухай мэдээлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн нефть экспортлогч орнуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Эль Бадригийн мэдэгдэлтэй холбоотойг сануулж байна. Тэрээр Иран улс нефтийн үнийн уналтыг зогсоохын тулд олборлолтын хэмжээг царцаах бусад орны санаачилгад нэгдэж магадгүй гэж мэдэгдсэн юм. Мөн ОПЕК-ийн тэргүүн нефтийн хэт үйлдвэрлэлийг зогсоож, илүүдлийг бууруулсан цагт нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэ урьдын түвшинд хүрнэ гэж үзэж байгаагаа ч илэрхийлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх