Дөрвөн улирал, дөрвөн өөр ертөнцийг үзэгчдэд мэдрүүлнэ

2016 оны 03-р сарын 23 өдөр, 18 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УДБЭТ-ын уран бүтээлчид  “Олон улсын бүжгийн өдөрт”-т зориулан 4 балетмейстерын өнгө аяс, сэтгэмж, ертөнцийг харуулсан “4 өнгө” балетын тоглолтыг ирэх сарын 2,3-нд толилуулна.Тодруулбал, тус театрын балетын гоцлол бүжигчин Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө”- хөгжмийн бүтээлийг сонгон авч классик балетын хөдөлгөөнөөр дамжуулан өвлийн улирлыг харуулах бол ерөнхий балетмейстер Б.Жаргал Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар хүний сэтгэлийн гүн дэх хаврын тухай бодлыг неоклассик бүжгийн өгүүлэмжтэй хослуулан үзүүлэх юм. Харин зуны дэлгэр улирлыг балетын гоцлол жүжигчин Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр бүжгийн нэг төрлийн урсгалд баригдалгүй, модерн болон контенпорори урсгалыг өөр бусад төрөлтэй холбон үзэгчдэд харуулах бол намрын улирлыг балетын хөтлөх найруулагч Н.Чинзориг Сергей Рахманиновын төгөлдөр хуурын 2 дугаар симфоныг неоклассик балеттай зохицуулан цоо шинэ бүтээл туурвижээ. Тус тоглолтын ерөнхий продюссерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун, гэрлийн найруулагчаар D-Light компанийн ерөнхий захирал П.Даваа нар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх