146 мянга 198 ширхэг хувьцаа арилжаалжээ

2016 оны 04-р сарын 13 өдөр, 09 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 104 сая 334 мянга 881 төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 20 хувьцаат компанийн 146 мянга 198 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 806.41 нэгж болж 0.48 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 343 тэрбум 711 сая 741 мянга 7686 төгрөг боллоо. Түүнчлэн Сангийн яамнаас өнгөрсөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.948%-ийн хүүтэй, 100 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаасны хугацаа дуусч, үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх