Ялалтын баярын парадад хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн нисэх онгоцыг олон нийтэд үзүүлнэ

2016 оны 05-р сарын 06 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ялалтын 71 жилийн ойн баярт зориулсан сүрт жагсаалын салшгүй нэг хэсэг болох агаарын парад 10 минут үргэлжлэх бөгөөд түүнд 100 гаруй нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Агаарын парадын салхийг хагалж дэлхий дээр хамгийн томд тооцогддог Ми-26 загварын  цэргийн тээврийн нисэх онгоцыг дөрвөн Ми-8 нисдэг тэрэг дагалдан Улаан талбай дээгүүр нисч өнгөрөх бөгөөд түүний араас Ми-28Н, Ка-52, Ми-35 нисдэг тэргүүд бүлэг бүлгээрээ цувран нисэх аж. Түүнчлэн Су-24 болон Су-34 загварын бөмбөгдөгч онгоцууд, Су-25 дайрагч онгоцууд, МиГ-29, Су-27, Су-35 маркийн сөнөөгч онгоцууд, МиГ-31 амдан сөнөөгчүүд, цэргийн тээврийн АН-124-100 “Руслан”, Ил-78 шатахуун цэнэглэгч онгоцууд болон Ту-22М3, Ту-95МС, Ту-160 алсын бөмбөгдөгч онгоцууд оролцох гэж байна. Түүнчлэн өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн Ил-76МД-90А хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэх аж. Нисэх онгоцны бүлэг бүр 150-400 метрийн өндөрт, хоорондоо 20 секундын зайтайгаар нисэн өнгөрөх юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх