Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 03 өдөр, 09 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 3. Баасан(Сугар) гараг / 2016

-Билгийн тооллын 28, гоё хүүхэн-1 од, улаан луу, түлэх барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:56-21:45.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. билгийн өдөр, барилдлага нь муу байна.
-Хулгана, луу, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Эрхшээх үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх