Зохиолч Б.Батрэгзэдмааг дэлхийн тавцанд дэмжээрэй

2016 оны 07-р сарын 04 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” ном “AMAZON”-ны номын талбарт өрсөлдөхөөр болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа бичихдээ “Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нэгэнтээ “Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн хэлсэн билээ. Энэ алдарт үг бол Монголын зохиолчдын орь хүслийн уриа үг юм. Тийм ээ, өнөөдрийн монголчуудын маань оюуны сэтгэлгээ аль ч талбарт дэлхийн хэмжээнд явж байна. Миний “Очир эрхшээгч” номыг манай уншигчид, гадаадад амьдран суугаа монголчууд маань, мөн монголч эрдэмтэд хүртэл уншиж , орчуулан гаргах санал хүсэлт тавьсан билээ. Өнөөдөр миний ном  “VAJRA” буюу “Очир” хэмээх нэртэйгээр Америкийн “AMAZON”–ны “Kindle Scout”-аас зөвшөөрөгдөж, номын талбарт өрсөлдөхөөр гарч ирлээ” гэжээ. Уг номыг дэлхийн тавцанд дэмжих санал авалт долдугаар сарын 2-ны 12:00 цагт эхэлж, наймдугаар сарын 1-ний 12:00 цагт өндөрлөнө. /Америкийн цагаар интернетэд нээгдэж, дэлхийн уншигчдын саналыг авах болно./ Монголчууд аа! Монголынхоо утга зохиолыг дэлхийн тавцанд дэмжээрэй. Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагаа дэмжиж, бүтээлд нь саналаа өгнө гэдэгт итгэж байна.  “Алдарт яруу найрагч Б.Явуухулангийн  захиасаар “Очир эрхшээгч” роман маань дэлхийн дэвжээ рүү тэмүүллээ. Номын цагаан буян танд болоод таны гэр бүлд хурах болтугай!” хэмээн Б.Батрэгзэдмаа  монголчууддаа хандан бичсэн байна. Монголынхоо утга зохиолыг дэлхийн тавцанд дэмжих хүсэлтэй хүн бүхэн https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW хаягаар нэвтрэн саналаа заавал өгөөрэй.

ochir

ochir

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх