Насанд хүрээгүй хүн улсын хилээр нэвтрэх тухай
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар 18 насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна.
Насанд хүрээгүй хүн: Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрхзүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно”
Эрх зүйн чадамжгүй хүн: Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно”
Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад зорчиход анхаарах зүйл:
Насанд хүрээгүй хүн эхтэйгээ улсын хил нэвтрэх бол /эцгээрээ овоглосон тохиолдолд/ төрсний гэрчилгээний эх хувь Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хил нэвтрэх бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хил нэвтрэх тохиолдолд харгалзан яваа хүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гаргасан, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах зорилгоор үлдээсэн талаар нотлох баримт бичигтэй байх /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.8.2 –т “Итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улсад зорчиж байгаа хүүхэд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах тохиолдолд хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг нягтлах”, 5.8.3-т “Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх/
Насанд хүрээгүй хүн дээрх бичиг баримтыг биедээ авч яваагүй тохиолдолд гадаадад зорчих боломжгүй болохыг анхаарна уу.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
