“Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ

2016 оны 10-р сарын 17 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу энэ жил 60 нас хүрч байна.  Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Ингэж хагас зуун жил гаруй хугацаанд хүүхэд багачуудын дуулах хамгийн дуртай дуу байсаар ирсэн “Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхтэй.
Өнөөдөр “Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн арга хэмжээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх