УИХ-ын дарга М.Энхболд саналаа өглөө

2016 оны 10-р сарын 19 өдөр, 15 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.10.19/ орон даяар явагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд харьяалагдах дүүрэгтээ буюу Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд 13:00 цагт саналаа өглөө.

Тэрбээр орон нутгийн удирдлагаа сонгох ИТХ-ийн сонгуульдаа идэвхитэй оролцохыг нийт ард иргэддээ уриалсан.

УИХ-ын даргыг санал өгөх үеэр тус хэсгийн сонгогчдын 17 хувь нь саналаа өгөөд байв. Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд нийт 2806 сонгогч санал өгөхөөс 346 сонгогч түр хасалт хийлгэж, албан ёсоор тус хороонд 2460 сонгогч саналаа өгөх ёстой гэж Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036-р хэсгийн зохицуулагч Д.Мөнх-Амгалан хэллээ. Оройны 22:00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх