Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 12-р сарын 16 өдөр, 10 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 12 сарын 16. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын 18, өглөгт охин-6 од, хар бич, үл тохирох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:00.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага нь муу болой.
-Хулгана, луу, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтэн сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, чимэг зүүх, бүжиг наадам хийх, дарцаг хийсгэх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, бэрийн үйл, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх