Сэргэлэн цовоо, эрч хүч манлайлал, идэвх зүтгэл, гэрэл гэгээ, итгэл найдвараар бялхсан залуу өмгөөлөгч Х.Цэрэндолгорыг энэ удаагийн ярилцлагандаа урилаа. Монголдоо болон хөгжингүй улс оронд эзэмшсэн мэдлэг мэргэжлээ гүнзгийрүүлэн хөгжил дэвшилд хүрэх итгэл ирээдүй зорилгон дор гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар байгуулсан Өмгөөллийн “Atnena advocatesl” хуулийн фирм нь эдүгээ гурван нас хүрээд буй.
Тус фирмийн гар сэтгэл нийлсэн залуу баг хамт олон өглөөг гоё эхлүүлж, ажлаа шуурхайлдаг гэх үг сэтгэл сэргээсэн билээ. Бидний яриа ирээдүйн зорилго, залуу нас, гадаадын хөрөнгө оруулагчдыг монголын хуульд итгэх итгэлийг бий болгохыг туйлаас зорин ажиллаж байгаа нь давуу тал онцлог гээд олон сэдвээр өрнөсөн юм.
Дашрамд дурьдахад тэрбээр Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр тус улсын Ардын их сургуулийг хууль зүйн бакалавраар, Монголдоо Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг магистраар дүүргэсэн эрдэмд шимтсэн нэгэн билээ.
“Амьдралд хөл тавих сайхан, амжилттай байх нь бүр ч гоёхон”. Иймд сурч мэдсэнээрээ өдөр бүхэн оч мэт гийж яваа залуу үеийн төлөөлөл Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Хоёулаа яриагаа хуульч болсон талаараа эхэлье. Богино хугацаанд хуулийн фирмээ байгуулаад ирээдүйн алхмаа тодорхойлсоор байгаа нь илүү бахдал төрүүлж байх юм?
– Баярлалаа. Хятад улсад сурч боловсорсон С.Оджаргал найзын хамт Өмгөөллийн “Atnena advocates” хуулийн фирмээ 2023 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулж байлаа. Учир нь, бид Монгол улсад хөрөнгө оруулахаар ирж байгаа Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хууль эрх зүйн орчны талаар зөвлөгөө өгье, Монгол Улсад үйл ажиллагаа нь хууль ёсоор явахад нь тус дэм болъё гэсэн зарчмыг анх баримталж хуулийн фирмээ үүсгэн байгуулсан. Манай залуу баг хамт олон хоёр зөвлөх, 5 өмгөөлөгчийн хамт үйл ажиллагаа явуулж байгаа. Гурван жилийн хугацаанд 100 давсан Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажилласан байна. Тодруулбал, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үзүүлэх, хууль зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх, монголын хууль эрх зүйн орчны судалгаануудыг тухайлсан салбарт хийж өгөх зэрэг академик чиглэлд илүү төвлөрч ажилладаг. Мөн түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид болон хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байна.
-Сэтгүүлч хүний сониуч зангаар асууж байна л даа. Үүдээр оруут л цэмцгэр ганган, саруулхан тасалгаанд залуусын дулаан уур амьсгал угтсан нь эерэг сэтгэл төрүүллээ. Тиймээс та бүхний маань нэг өдөр хэрхэн өрнөдөг бол?
– Бид 7 хоног бүр амьд цэцэг авдаг. Тэрхүү цэцгээ усалж ваарандаа хийгээд пянзаа тавьж дуртай дуугаа сонсоод, шинэхэн чанасан кофегоо уугаад өглөөний ажлаа эхэлдэг дээ. Ажлаа улам бүр чанаржуулахын тулд монголынхоо болон олон улсын хуульчдаас туршлага судлах дуртай. Хятад улс 1,4 тэрбум хүн амтай. Энэ хэмжээгээр хуулийн фирм, хууль эрх зүйн зөвлөгөө хөгжсөн учраас тэднээс суралцах зүйл маш их бий. Тэрхүү олон хүн амын дундаас шалгаран хуульч өмгөөлөгч болсон хүмүүс маш их бэлтгэгдсэн чадварлаг шилдэг байдаг нь мэдээж. Нөгөө талаар мэдээлэл, технологийн эрин үе, хиймэл оюун ухааныг хятад өмгөөлөгчид хэрхэн өмгөөллийн үйл ажиллагаандаа ашиглаж байна вэ гэдэг маш давуу тал. Хиймэл оюуны салбарт Монгол улс хөгжлийн анхдагч үе шатандаа яваа бол тэд хөгжүүлэлтээ аль хэдийн хийж чадсан. Үүнтэй холбоотой гэрээ эрх зүйн баримт бичиг боловсруулах, зөвлөгөө өгөх энэ бүхэндээ хиймэл оюун ухааныг хэрхэн эергээр ашиглан хэрхэн төгс зүйл рүү тэмүүлэх вэ гэдгээ тодорхойлоод суралцаад явж байгаа гэж хэлж болно.
-Гадныхантай ажиллаж байгаа хуульчид олон талаар хөрвөж ажиллах чадвартай маш их бэлтгэгдсэн байдаг болов уу гэж бахархаж байна?
-Манай хуулийн фирмээр ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани иргэд үйлчлүүлдэг. Иймд мэргэжлийн өмгөөлөгчдийн зүгээс тэдэнд тухайн орных нь хэлээр ямар нэг ойлголтын зөрүүгүйгээр хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа. Хэрэв зөрүү үүсвэл маш том эрсдэлүүд гарна. Маш олон гэрээ хэлцэл бүтэлгүйтэх, хүссэн ойлголтуудаа бүрэн аваагүйгээс олон Шүүх хурал дээр үйлчлүүлэгчдийн хүссэн үр дүн гарахгүй байх тохиолдол бий. Ийм байдал гаргахгүй, эхнээсээ аливаа ойлголтын зөрүүгүйгээр ажлыг эхлүүлж, өрнүүлж, дуусгаад сурчихвал тэдэнд монгол өмгөөлөгчдийг үнэлэх эерэг сэтгэгдэл төрнө. Энэ л бидний давуу тал гол онцлог юм даа.
– Өдрөөс өдөрт өмгөөллийн ажилдаа өнгө нэмж яваа та бүхний баримтладаг зарчим тань юу байдаг бол?
-Бид өмгөөллийн тухай хууль болон хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульдаа захирагдаж, дагаж мөрдөн ажилласаар ирсэн. Хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтоох үйлсдээ үнэнч байна гэсэн зарчмаасаа хазайхгүй. Тухайн үйлчлүүлэгчдээ хамгийн үнэн бөгөөд зөв бодит мэдээллийг хүргэх ёстой. Гэвч амлалт өгч болохгүй. Ойрын жилүүдэд Монгол Улсад гадны хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөөд байна, хөрөнгө оруулалтын орчин муу байна гэсэн мэдээлэл маш тархаад байгаа. Тиймээс бид тэрхүү эрсдэлийг багасгаснаар гадны иргэд Монгол Улсад итгээд хөрөнгө оруулалт нэмэгдэх итгэлцэл бий болно гэсэн үг. Энэ мэтээр таатай хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд түүн дээр хуулийн дэмжлэгийг нь сайн үзүүлээд явах нь эргээд эх орныхоо хөгжилд бага ч атугай хувь нэмэр оруулж ажиллаж байгаа болов уу гэж боддог. Энэхүү хүсэл зорилгынхоо төлөө тууштай хичээж мэргэжилдээ болон өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллана гэдэгтээ итгэлтэй явдаг.
-Хамгийн их сэтгэл ханамж авдаг зүйл тань юу вэ?
–Худалч хүнд гэдэг шиг хоногийн 24 цагийн 20 цагт нь дуу хөгжим сонсдог. Үүнээс маш их эрч хүч, урам зориг авдаг. Үйлчлүүлэгчидтэйгээ уулзаад дууссаны дараа ихэвчлэн ганцаараа төвлөрч суугаад өөрөө өөртэйгөө ажиллах зураг авах, амралтын өдрөөрөө гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт байж ажлаа түр мартан алжаалаа тайлах боломжуудыг өөртөө олгохыг хичээдэг. Мөн партнертайгаа ярилцаж, чиний хажууд үргэлж байна гэдэг мэдрэмжээс хамгийн их сэтгэл ханамжийг авдаг.
-Залуучуудын санаачилга үнэ цэнэтэй. Иймд та бүхэн дээд байгууллага буюу Монголын Өмгөөлөгчдийн холбооноосоо та бүхний өөрчлөлт, хөгжил рүү чиглэсэн ямар ажлууд хийгээсэй гэж хүсдэг вэ?
-Тиймээ, Манай Өмгөөлөгчдийн Холбооны гадны байгууллагуудтай харилцах хамтын ажиллагаагаа улам өргөжсөөр байгаад баяртай байдаг. Энэчлэн бидэнд гадны улс орны хуульчдаас туршлага судлах, сайн туршлагуудаас нь нэвтрүүлэх хэрэгцээ байна гэж хардаг. Боломж бүрдвэл бусад улсын хуульч, өмгөөлөгчдийг монголдоо урьж авчраад туршлагаас нь хуваалцах солилцох боломжоор залуу өмгөөлөгчдөө хангавал үр өгөөжтэй байх болов уу. Учир нь, олон сая хүн амтай улс байх тусмаа тухайн оронд гарч байгаа хэрэг маргааны кейсийн төрөл илүү нарийн болж ирдэг. Наад захын хулгай дээрэм гэхээс илүү нарийн хууль зүйн зохицуулалт шаардсан төвөгтэй кейсүүд байх нь бий. Тэдгээрээс бид мэдээлэл авч, хэрхэн шийдэгддэг, өмгөөлөгчид хэрхэн холбогдох хуулиа тайлбарлаж хэрэглэдэг зэргийг судалбал хөгжиж буй манай улсын хувьд ч гурваас таван жилийн дараа тэр замыг туулахад суурь туршлага болж өгнө гэж боддог. Олон улсын нүд нээх туршлагуудаас монгол өмгөөлөгчдөдөө суулгахын тулд олон улсын өмгөөлөгчидтэй хамтарч ажиллах гүүрийг нээх ажлыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
-Аливааг таньж мэдэхэд өөрийгөө сорих дуртай байсан хүүхэд насны зам алсдаа холыг зорьдог. Тэр дундаа та балчир наснаасаа хуулийн салбартай ойрхон өссөн гэдэг?
– Миний аав өмгөөлөгч Д.Халзан гэдэг хүн байдаг. Намайг төрөх үед Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад шүүгчээр ажиллаж байсан. Иймд миний бие ухаан орсон цагаасаа шүүх танхимд тоглож өссөн. Нэг зүйлийг тодоос санадаг юм. Аав маань намайг харах хүн байхгүй болохоор Шүүх хуралдаа хажуудаа суулгаад, би дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё.
-Аливаа салбарыг ахмад, залуу үегүйгээр төсөөлөхийн аргагүй, тэдний үлгэрлэлээр бид урагш тэмүүлж хөгжинө. Энэчлэн ахмад үеэсээ сонсч байсан үнэт сургаалаасаа хуваалцахгүй юу?
-Хятад улсын нэгэн өндөр настай өмгөөлөгч “залуустайгаа ойр байна гэдэг ирээдүйтэйгээ хамт байна гэсэн үг, тийм учраас хэдийгээр би нас өндөр болсон ч залуусаа сонсох ёстой гэж хэлж байсан нь” санаанаас гардаггүй юм. Энэ үг надад маш их урам өгч билээ. Энэ хүнд надаас аль талаараа илүү байна вэ, надад бас энэ хүнд өгч болохоор юу байна гэдгийг харилцан харах ёстой юм болов уу гэж боддог. Цагийн аясаар бид нарын цаг үе ирэхэд тэд хаана байх вэ гэдгийг эргэцүүлэхэд илүүдэхгүй. Залуусынхаа дуу хоолойг сонсож ойлгоод олон жилийн туршлагаасаа зөвлөгөө өгч байхад ахмад, залуу үеийн гинжин холбоо оршдог болов уу.
-Таныхаар “Амжилт” гэж юу вэ?
-Дотроо зураглаж бодсон эерэг үр дүн авч ирэх, намайг нэг шат ахиулах зүйлээ зоригтойгоор хийж, өөрийгөө сорьж чадахыг амжилт гэж ойлгодог. Тухтай бүсээсээ гарч, өөрийгөө сорих зүйлийг зориг гаргаж хийх нь дотоод итгэл үнэмшлийн хамгийн том амжилт гэж хардаг даа.
Д.Нэргүй

Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлд
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хү
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь н
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
