Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайханыг урилаа.

ӨӨРСДИЙН ХЭН БОЛОХЫГ МЭДЭХИЙН ТУЛД ДОР ХАЯЖ 300 ОРЧИМ ЖИЛИЙН ТҮҮХЭЭ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
XX зууны түүхэн цаг үеийг аваад үзэхээр нэг зүйл ажиглагддаг юм. Гадагшаа явах болон бусад улс орноос хүмүүс ирэхэд харагддаг наад захын зүйл бол түүх, соёлын уламжлалаа анхаарах ёстойг харуулдаг.
Өөрөөр хэлбэл, өөрсдийн хэн болохыг эхлээд тодорхойлох асуудал бидэнд хэрэгтэй болсон байна. Бид эрт үеийнхээ соёлыг одоо хүртэл үргэлжлүүлж байгаа. Бүр тодруулж хэлбэл, Хүннү гүрнээс хойш Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч ирсэн хүмүүсийн соёлын нийтлэг бол бидний тодорхойлолт юм. Энэ тодорхойлолтдоо дөхөж, тэр хэмжээндээ байхгүй бол, мөн өөрсдийнхөө хэн бэ гэдгийг ойлгоогүй цагт цаашид юманд өөрийнхөөрөө хандаж явах боломжгүй санагддаг.
Бусад улстай харьцуулахад монголчуудын түүх өвөрмөц. Нөгөө талаар дэлхийн улсуудын дунд түүхэнд бичигдэх гавьяа, ямар нэг үйл явдлаараа аль түвшинд байна вэ гэдэг асуудал чухал. Монгол Улс дэлхийд маш том гүрэн байгуулж явсан улс мөртлөө газрын зургаас арчигдаж явсан түүхтэй. Манжийн эрхшээлд орсон үеийг сүүлийн үеийн түүхчид монголчууд өөрсдийгөө устгах гэж байсан гэж үздэг. Үүнээс харахад Манж манайхыг дарлах биш магадгүй хадгалах гарц байсан байж мэднэ. Бага хаадын тэмцэл зэргээр нэгийгээ устгах зүйл явж байсан. Эзэн Чингисийн үеэс хойш дэлхийг хэдэн зуун жилийн турш барьж байсан түүхтэй учраас хорлогдсон гэж зарим түүхч үздэг юм билээ. Тиймээс бид өөрсдийгөө хэн болохыг мэдэхийн тулд дор хаяж 300 орчим жилийн түүхээ нарийвчилж, судалж үзэх шаардлагатай.
Манжийн үед Монголын язгуур зан заншил бага зэрэг гээгдсэн гэж болно. Тусгаар тогтнол, монгол хүн гэдэг тодорхойлолтыг хадгалж авч үлдэхийн тулд шашны бүрхэвчинд хадгалах шаардлага гарсан гэж тайлбарлах хүмүүс ч байгаа. Магадгүй үнэн байх. Ерөөсөө Монголд ламгүй айл, лам удамгүй хүн ховор. Өвөг дээдэс зайлшгүй шалтгаанаар тийм байсан байхад одоо эргээд өвөг дээдэс рүүгээ нулимах хэрэггүй, лам нар Монголыг устгасан гэж ярьж болохгүй. Түүхийн тодорхой цаг үеийг хүлээн зөвшөөрч, буцаагаад хэрхэн сэргээх асуудлаа ярих нь хамгийн чухал. Монголчуудын бусад улс орноос ялгарах онцлог түүхэн цаг үе дээрээ гарч ирэх ёстой. Буддын шашны үе гээд яривал олон зүйл бий.
БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

БЛИЦ:
-Мэргэжил:
Ардын урлаг судлаач, эрхзүйч
– Боловсрол:
МУИС, Ардын урлаг судлалын тэнхим,
Урлаг судлаач-багш мэргэжлээр, Урлаг судлалын ухааны магистр, 2013 онд МУИС-ийн Урлаг судлалын тэнхимд Эрхзүйч мэргэжлээр, 2007 онд МУИС, ХЗДС-ийг тус тус дүүргэсэн. -Ажлын туршлага
– 2010 оноос Богд хааны ордон музейн захирлаар ажилласан. Музейг сурталчлах ажлын хүрээнд музейн сан хөмрөгийн үзмэрээс 30 гаруй үзэсгэлэнг санаачлан зохион байгуулсан. Онлайн таван үзэсгэлэнг цахим орчинд байрлуулж, музейн вэб сайт , Монголын музейд анхны аппликэйшн бүтээлгэсэн.
XX зууны эхэн үед тусгаар улсаа зарлаад гадаад улс орон руу бичиг явуулсан байдаг. Криллээр буулгаснаас нь харахад Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас Франц, Англи, Герман, Бельги, Япон, Дани, Голланд,Австри, Унгарын эзэнт улс руу явуулсан байгаа юм. Түүнд “Эдүгээ манай Монгол Улс нийт бүгдээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашны суртал ёс журмыг алдагдахгүй сахих учраас Чин улсаас салаад өөрөө тогтнож өөрөө эзэрхэг улс төр байх болон Халх Монголын Жавзандамба юугаа хаан ширээнд өргөмжлөн Олноо өргөгдсөн оныг эрхэм яамнаас олон гадаад улсад зарламуй хэмээн бичиг хүргэн олон улсад мэдтүгэй хэмээн явуулав” гэсэн байгаа юм. Энэ үе бидэнд маш их хэрэгтэй.
Оросууд Цагаан Оросоос Улаан Орос болсон ч Цагаан Оросын үеийн бодлого алдагдаагүй. Улсынхаа алтан хайрцагны ч гэх юмуу чиг шугамаа одоо хүртэл алдаагүй байгаа юм. Гэтэл Оросын нөлөө манайх руу орж ирээд язгуур соёлд нөлөөлсөн. Орос мэргэжилтэн хурал дээр хэлсэн байгаа юм “Монголын хүн амаас илүү газар нутаг бидэнд хэрэгтэй” гэж. Эндээс харахад манайх өөрийн гэсэн бодлогоор явах ёстой гэдэг нь харагдаж байна. Тиймээс нэн тэргүүнд бидний үндсэн шинж чанар, Монгол хүн ямар байх ёстой, юуг эрхэмлэдэг юм, тусгаар улс байхын тулд юу хэрэгтэй, эдийн засгийн үндсэн чиглэл яаж явах, ямар соёлын бодлоготой байх гээд нийтлэг зүйл дээр нэгдэх хэрэгтэй. Түүхээ эргэн харж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт түүхээс сургамж авах хэрэгтэй. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ой болох гэж байхад тусгаарын шинж чанартай байж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Богд хаант Монгол Улсын үед монголчууд ямар бодлого барьж юуг анхаарч байсан гэдэг цэгээс үргэлжлүүлэх хэрэгтэй. Түүнээс социализмын үед баримталж ирсэн бодлогоор явъя гэхээр манай соёлоос тэс өөр зүйл орж ирсэн учраас орчин үед ямар ч байдал үүссэн үгүйсгэдэг үзэлтэй болчихсон. Илэрхий зүйл дээр яаж ийгээд үгүйсгэдэг. Түүхээсээ харж байгаад өөрсдийн онцлогоо гаргаж ирээд тууштай бодлого баримтлаад явбал хөгжинө. Үндэсний түүх соёл дээрээ тулгуурлаад үндсэн чиг баримтлалаараа явах нь чухал. Техникийн дэвшил, инноваци гээд холбоо харилцаа тогтоогоод явж болно. Материаллаг бус сэтгэлгээний буюу монгол ухаан хэрэгтэй. Энэ чиглэлээр түүхэн цаг үе, ахуйн онцлогийг харуулж ажиллаж байгаа залуус олон бий.
СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛБЭЛ УУЛ УУРХАЙГААС ДУТАХААРГҮЙ ОРЛОГО ОЛНО
Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачидтай төрийн үйл ажиллагаа нэгдмэл байх ёстой. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах хэрэгтэй. Одоо бол судлаад батлаад нотолчихсон зүйлийг тэр талаар ямар ч мэдээлэл мэдлэггүй мөртлөө үгүйсгэдэг байдал хэтэрч байна. Туркийн лидер эрдэмтнийг урьж лекц уншуулж байхад Турк өөрийнхөө улстай хамааралтай зүйлийг олж авахын тулд манайхтай холбоо тогтоож, хамтарч ажиллаж байна. Тэдний гадаад бодлого нь түүх соёл дээрээ үндэслэдэг. Энэ нь юугаар илэрч байна гэвэл Туркийн бүх дипломатчдад тус улсын нэр хүндтэй тусгай багш, дипломатчид хичээл заадаг. Дипломат ажилд орохын тулд түүх соёлынхоо мэдлэгээр маш их өрсөлддөг. Тэнцсэнийх нь дараа дахиад нэртэй эрдэмтэд нь хичээл заадаг тогтолцоотой. Улс төр, бизнес гээд бүх салбарт орж байгаа лидер хүмүүсийн гол суурь нь түүх соёлын мэдлэг боловсрол байдаг.
Английн Ерөнхий сайдын соёлын сурталчилгааг хариуцдаг зөвлөх саяхан манай улсад ирсэн. Франц, Япон, Солонгос улсаа сурталчлах ажлыг үр дүнтэй хийж байна. Яагаад дэлхий нийтээрээ улсынхаа түүх соёлд ач холбогдол өгөөд байна гэвэл тус улсын бусдаас ялгарах ялгаа л байгаа юм. Үүнтэй адил Монгол Улс бусдаас түүх соёлоороо л ялгаатай. Манай улсын хувьд Гадаад харилцааны яаманд Гадаад соёлын сурталчилгааны алба саяхан байгуулагдсан. Уг нь аль эрт байгуулах ёстой байсан. Монгол Улсад түүх соёлынхоо ач холбогдлыг чухалчилдаг бодлого хэрэгтэй.Улс төрчид түүх соёлын өргөн мэдлэгтэй байхаас гадна түүхийнхээ талаар зөрчилддөггүй байвал сайн. Ялангуяа аймаг, орон нутаг, сум, дүүрэг баг гэлтгүй мэдлэг мэдээлэлтэй байх ёстой гэж боддог. Улс орон дотроо аймаг орон өөрсдийнхөө онцлогийг харуулсан бүтээл хийвэл хөгжинө. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг саяхнаас ярьж эхэллээ. Соёлын үйлдвэрлэл бол материаллаг биш цэвэр оюун ухааны бүтээл. Тэр бүтээл монгол гэсэн шинж чанарыг агуулсан гэдгээрээ ялгарах ёстой. Соёлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд ирэх юм бол уул уурхайгаас дутахааргүй их орлого олно. Эх үүсвэр нь хязгааргүй ийм жишээ дэлхийд олон байна.
ЦАГ АЛДВАЛ СОЁЛОО АЛДАХ АЮУЛТАЙ
Түүх соёлынхоо асуудал дээр хурдан бодлого боловруулахгүй бол бидний соёлыг булаацалдаж байгаа улс орон их байна. Цаг алдвал соёлоо алдах аюултай. Монголын нэн эртний түүхтэй холбогдолтой туулийг гэхэд л монголчууд бүгд мэддэг дархлаатай болох хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлд үндэслэсэн бүтээлээ дэлхий нийтэд Монголын бүтээл гэж баталж, тамгалая. ЮНЕСКО-Д бүртгүүлж баталгаажуулсан соёлоороо бүтээл хийе. Энэ зөвхөн төрийн асуудал биш. Бүх нийтийн дуу хоолой хэрэгтэй. Төрд гарч ирсэн хүмүүс түүх соёлын мэдлэггүй бол хэзээ ч хийхгүй. Тиймээс мэддэг чаддаг хүмүүс нь нэгдэж нийлээд төр, засагт хүргэхийн тулд дуугарах нь зүйтэй. Олон нийтэд ч сайн ойлгуулах нь чухал. Огт хийгдэхгүй биш тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа ч цаг хугацааны хувьд удаан байна. Хурдасгахын тулд эвлэлдэн нэгдэж нэг нэгнээ нөхөж ажиллах ёстой юм. Магадгүй эдийн засгийн чадвартай хүмүүс нь эрдэмтэн судлаачидтай холбогдоод ажиллавал сайн. Мөн сайн маркетинг менежментгүй бол үр дүнгүй.
Боловсролын асуудал их чухал. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэе гэхээр үг үсэг, найруулгын алдаатай сурах бичиг их байна. Шүүмжлэх өнгө аяс биш бодит байдал ийм байна. Японд бага ангийн багш дунд ангийн багшаас илүү өндөр цалинтай байдаг. Яагаад гэхээр бага ангийн багш япон хүнийг бий болгодог. Дунд ангийн багш бэлэн болсон хүнд хичээл зааж байгаа учраас ялгаатай гэж тайлбарладаг. АНУ-д 12 настайгаас нь өмнө үндэсний үзлийг суулгаж өгдөг. Гэтэл монгол үндэсний түүх соёлын чиг шугамаа бий болгох бодлого манай боловсролын бодлого төлөвлөлтөд байна уу. Монгол хүн болгохын тулд ямар дадал заншилтай болгох юм гэдэг үндэслэлээ гаргаж байж боловсролын системд оруулах ёстой юм шиг. Бид монгол бичигтээ шилжих ёстой. Галиг, дүрэм гээд сэтгэлгээний зөрүү гарч магадгүй.Үндсэн бичиг рүүгээ орж байж монгол түүх, сэтгэлгээ сэргэх болов уу. Үндэсний үзэл, түүх соёл нэгдмэл байх хэрэгтэй. Соёлын суурь ойлголтыг тодруулах хэрэгтэй юм байна гэдгийг Соёлын тухай хуульд санаа нэмэрлэж байгаа. Дэлхийн хэмжээнд гарсан “Самсунг”, “Тоёота” брэнд улсынхаа хээ угалзыг зурчихаагүй ч гэсэн улсаа илэрхийлээд байдаг. Улс орны үндэсний хэв маягийг л хүмүүс сонирхож хардаг. Хамгийн гол нь түүх соёл гэдэг дээр нэгдмэл байх ёстой. Мөн аялал жуулчлал Монголд маш чухал. Хамгийн эрүүл эдийн засаг аялал жуулчлалаар л орж ирнэ. Аялал жуулчлалын компаниуд жуулчлалыг хөгжүүлэхийн тулд түүх, соёлыг хадгалж түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Сум гэхэд л өөрийн онцлогийг харуулахаас гадна таних тэмдгээс эхлээд түүх соёлыг харуулсан газартаа хэрхэн очих, ямар замаар явахыг зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, Төв аймгийн Батсүмбэр сум гэхэд Ноён уулын булшаар алдартай. Гэтэл дэлхий нийтэд түгсэн Ноён уулын булшийг сонирхох хүмүүс маш олон байдаг ч Борнуураар очдог. Энэ бүхнийг дагаад эдийн засаг сэргэнэ. Манай улс аялал жуулчлалаа хөгжүүлэх юм бол асар их ирээдүй бий. Бидний хоорондын холбоо харилцаа муу байдаг болохоос биш Монголын түүх шиг гайхамшигтай түүх соёл хаана байна. Дэлхийд дээгүүр орно шүү.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн гори
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
