Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг, төр нийгмийн зүтгэлтэн, цогтой эх оронч, цэргийн суут Жанжин, Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.
Ардын хувьсгалын манлайлан удирдагчдын нэг Дамдины Сүхбаатарын хийж бүтээсэн үйл, туулсан замнал хийгээд түүхэн гавьяаг нь үеийн үед мартах учиргүйг сануулсан Жанжны мэндэлсэн (1893.02.02) энэ өдрийг дурсан Монгол Ардын намын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтсийн дарга, зөвлөхүүд, Хяналтын ерөнхий хорооны удирдлагууд, их Жанжны гэр бүлийнхэн, оюутан залуусын төлөөлөл олноор оролцлоо. Мөн Монгол Ардын намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Ардын намын үе, үеийн удирдлагууд, ажилтнууд, албан хаагчид, дэргэдэх байгууллагын төлөөлөл их Жанжныхаа төрсөн өдрийг жил бүр ийнхүү хүндэтгэн эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэн, үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцсоор ирсэн билээ.







Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
