Өчигдөр “Алунгоо эх”-ийн дүрээр гэнэт гарч ирж, намын даргад нэр дэвшигчдэд багц сум атгуулаад байсан З.Энхболдын хувьд энэ оны төгсгөл нэлээд ширүүхэн байх бололтой.
Учир нь түүний төрсөн дүү З.Хишигтогтохыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар баривчилсан гэдгийг эх сурвалж хэлж байна. З.Хишигтогтох нь Эрдэнэт үйлдвэрт хууль журам зөрчин шахаа хийсэн асуудлаар, үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч тэгээд Н.Алтанхуягийн ах дүүсийн баривчилгааны араас З.Энхболдын ах дүүс дээлээ нөмөрч эхэлж байх шиг байна. З.Энхболдын тухайд Ц.Элбэгдорждоо нэлээд юм санаж суугаа гэнэ. Энэ бүхний ард Ц.Элбэгдорж байгаа гэж тэр үзэж байгааг хэлэх эх сурвалж байгаа юм.
Уг нь З.Энхболд сонгуулиас өмнө, УИХ-ын дарга байхдаа “манай дүү нар төртэй холбоотой бизнес хийдэггүй” гэж мэдэгдсэн. Гэвч төрсөн дүү З.Хишигтогтох нь тендергүйгээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернэт үйлчилгээг авсан гэх мэдээлэл гарч байсан. Харин З.Энхболд уг мэдээлэлтэй холбоотой тайлбар хийхдээ “Би мэдэхгүй юугаа хийгээд явж байдаг байна аа” гэж хэлсэн удаатай.
Уг нь бол З.Энхболд дарга мэдэхийн дээдээр мэдэж баймаар л асуудал. Учир нь түүний дүү З.Хишигтогтохын “Болдсофт” компани Эрдэнэт үйлдвэрт интернет үйлчилгээг 2008 оноос хойш үзүүлж байгаа. Гэхдээ ямарч сонгон шалгаруулалтгүйгээр жил бүр 5 сая ам доллар авч байсан гэх асуудал яригдсан. Түүнчлэн тендерийн хууль зөрчсөн З.Хишигтогтохыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өмнө нь байсан юм.
За мөн мэдээллээс үзэхэд 2012 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг “Болдсофт” гэдэг компанитай интернэтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээг байгуулсан гэх мэдээлэл бий. Гэрээ ёсоор бол тус компани БНХАУ-ын ZTE Corporation компанид үйлдвэрлэгдсэн 10 гаруй тооны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тус үйлдвэрт нийлүүлэх үүрэг хүлээсэн гэгддэг.
З.Энхболдын дүү З.Хишигтогтохын компани 680851 долларын үнэ бүхий гэрээг байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг интернэтийн тоног төхөөрөмжтэй болгосон гэх мэдээлэл бий.
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургу
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
