Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна.
Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа юм.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:
“Монголчууд Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 105 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ба БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар мэндийг эрэн мэндчилье.
Манай ард түмэнд өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал явдлын нэг бол эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт үйл явдал бөгөөд энэ түүхэн үйл хэрэгт монгол газар нутагт үе үе хүч түрэн гарч байсан Монголын шилдэг эх оронч зоригтнуудын тэмцэл, монголчуудын улс үндсээ гэсэн алтан ургийн уламжлалт хэрсүү бодлого онцгой үүрэгтэй байсныг юуны өмнө тэмдэглэе.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний энэ түүх бол монголчууд бусдын хүч түрсэн түрэмгийллийн эсрэг бараг гурван зуун дараалан төр улсынхаа уламжлалт бодлого, газар нутаг, хүн ардаа өмгөөлөн тэмцэж ялан мандсан хамгийн урт, баатарлаг тэмцэл гэдгийг түүх харуулж байдаг.
Монголчуудын эрх чөлөө бие даасан байдлын амин сүнс болсон төр улсаа аюулгүй байлгаж, асар их үнэ, цаг хугацаагаар олдсон тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалах нь батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний хэнтэй ч, хэзээ ч, юугаар ч хуваалцахгүй ариун үүрэг юм.
Монголчууд өдгөөгөөс 105 жилийн тэртээ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр, төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа тусгаарлан сэргээсэн Азийн анхны улс болсон онцлогтой. Тэр түүхэн цаг үеэс хойш манай батлан хамгаалах бодлого Монгол төрийн байнгын түшиг, соргог манаа нь болж үеийн үед энэ үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн, уламжлалт бодлогын нэг байсаар иржээ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа “Тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зорилго бол туулж өнгөрүүлсэн түүхээ эргэн харах, одоо болоод ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн авч явах гарц, шийдлийн талаар эрдэмтэн судлаачдын саналыгг өргөн олонд хүргэх, эх түүхээ хойч үедээ сурталчлан таниулахад чиглэж байгаа юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд судалгааны гурван үеийн төлөөлөл оролцож тусгаар тогтнолын ач холбогдлын талаарх өнө эртний түүхэн уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг ярилцан хэлэлцэж байгаа нь онцлог болно. Мөн энэ хурал Монгол Улсын буурал түүхийн түмэн нугалаат, ээдрээт үеэс өнөөгийн тусгаар тогтносон ардчилсан эрх чөлөөт, бүрэн эрхт улс болж чадсан, цаашид тусгаар тогтнолоо эрхэмлэн хадгалж хөгжин цэцэглэхэд батлан хамгаалах бодлогын ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, дэлхий нийтийн жишиг хандлага зэрэг олон сонирхолтой сэдвээр үр дүнтэй, ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэдэгт итгэж байна.
Эх орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг нэгэн биед тохиох амь нас, хувийн бодол, баяр жаргалаа умартан монгол түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч явж, түүхийн алтан аргамжийг тасдахгүй авчирсэн өвөг дээдсийн нандин уламжлалыг залгамжлан явах нь иргэн бүрийн тэр тусмаа батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нэн тэргүүний эрхэм үүрэг юм.
Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 105 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ба БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүье.Баярлалаа” гэлээ.Тус хурлаар “Үндэсний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу”, “ХХ зууны Монголын геополитикийн орчин”, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ, батлан хамгаалах бодлогын ач холбогдол”, “Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улсын хил тогтоосны ач холбгдол” зэрэг сонирхолтой сэдвүүдээр эрдэмтэд, судаачид илтгэл сонсгох юм.
Эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна.
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж б
