Цемент хулгайлсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

2016 оны 12-р сарын 22 өдөр, 19 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Ц нарын 25 этгээд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 12-ны өдрүүдэд нийт 13 удаагийн үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж тус аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын байрнаас 20.986.000 төгрөгний үнэ бүхий 1499 шуудай буюу  74950 тонн цемент хулгайлсан хэрэг гарсан. Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх