Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.
“Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй. Монгол хүн, уламжлалт зан заншил, соёлыг илэрхийлсэн үндэсний хэмжээний баяр. Нөгөө талаасаа Монгол наадам бол өөрийн улсаа гадагшаа сурталчлах, аялал жуулчлалыг татах томоохон боломж. Тиймээс бид ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран ажиллахаар болоод байна. Санамж бичигт заасны дагуу өөрийн байгууллагын ажилтнуудаа чадавхжуулах, өнөөдөр төлөвлөж байгаа ажлуудаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, Монгол наадмыг дотооддоо хөгжүүлж гадаад улс орнуудад сурталчлах зэрэг ажлууд маань эхэлж байна” хэмээн “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл ярилаа.

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
