Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.20/ хуралдаан 11 цаг 00 минутад эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын нэр бүхий таван гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 тоот албан бичгийг танилцуулсан.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцын талаархи мэдээллийг хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 тоот албан бичгээр Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салган хэлэлцэх явцад өмнөх хуулиа хэрхэн хүчингүй болгох асуудал тусгагдаагүй, Улсын Их Хурлын гишүүд, ард иргэдийн түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлэг сунжирсан нь хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөж байгаа, цаашид хуулийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжих боломжгүй гэж үзэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй шийдвэрлэсэн гэж танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар ажлын хэсгийн хамт оролцлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү нар асуулт асуув. Гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахад яг ямар асуудал төвөгтэй, бүрхэг байдал үүсээд байгааг тодруулсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахад цаг хугацааны тухайд бүрхэг асуудлууд байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах хугацаа тодорхойгүй, дахин санал хураах хугацаа 30 хоногийн дотор гэсэн атлаа 7 хоногийн дотор гэсэн хоёр заалт байгаа. Улсын Их Хурлын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 150 санал гаргасан нь хуулийн төсөл боловсруулах шаардлага байгааг харуулна гэв. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишгийг халах хэрэгтэй гэж бид үзсэн. Одоо үйлчилж байгаа хуулиар сонгууль явуулахад зарчмын хувьд боломжгүй зүйл байхгүй” гэдгийг онцолж байлаа.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хуулийн төсөл санаачлагчдад буцаах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн зарим хуулийн төслийн эцсийн найруулгыг сонссон юм. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийх байсан. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс уг мэдээллийн хугацааг хойшлуулахыг хүссэн учир үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн гори
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
