Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумын нутагт бог малын мялзан өвчнөөр бөхөн олноор өвчилж, хорогдож байгаатай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, тус яамны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т.Бадрал, тус газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Ууганбаяр, Мал үржлийн хэлтсийн дарга Б.Цолмон, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүү нар энэ сарын 3-6-ны хооронд орон нутагт ажиллаад ирлээ. Нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Бид энэ сарын 3-6-ны хооронд өвчин гарсан голомт дээр ажиллаад ирлээ. Энэ сарын 7-ны байдлаар Говь-Алтай аймагт 2032, Ховд аймагт 1786 бөхөн нийт 3818 бөхөнгийн сэг зэмийг ариутгаж устгалд оруулсан. Хорогдсон бөхөнгийн 70 хувь нь янзага, 28.2 хувь нь шаргачин үлдсэн хувь нь ооно байсан. Мөн бид Монгол бөхөнгийн тархац нутаг болох Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт сум буюу Шаргын говь, Хүйсийн говь, Ховд аймгийн Дарви, Чандмань, Дөргөн сумын Дөргөний хүрэн талын нөхцөл байдалтай танилцаж, бөхөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тандан судалгааг хийх постын үйл ажиллагаатай танилцсан” хэмээлээ.
Өвчин гарсан голомтод ажиллахдаа Говь-Алтай, Ховд аймгийн холбогдох газрууд болон тус хоёр аймгийн Дарви, Чандмань, Тонхил, Шарга, Дарви, Чандмань сумын Засаг дарга нарт тухайн бүс нутагт нутаглаж буй малчин өрхийн мал болон байршлын судалгааг нарийвчлан яаралтай гаргах, малчдын шилжилт хөдөлгөөнийг тухайн бүс нутагт хязгаарлах, Говь-Алтай аймгийн Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах, олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын гаргаж буй дүгнэлтээр хавраас дараагийн эрсдэл буюу цусан халдварт өвчин гарч болзошгүй учраас дараагийн хүндрэлийг эртнээс нарийвчлан тооцох талаар үүрэг чиглэл өгчээ.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Ууганбаяр “Ховд аймгийн Дөргөн сумын Агуш арал, Хомын тал, Манхан суманд нийтдээ 200 орчим толгой бөхөн эрүүл бүсэд нутаглаж байгаа. Эдгээр эрүүл бөхөнгөө өвчинд нэрвэгдүүлэхгүйгээр авч үлдэхийн тулд эрүүл бүсийг хязгаарлан, тусгаарлах, хяналтын бүс тогтоон малчид иргэдийг дайчлан, олон хүний бүрэлдэхүүнтэй постууд ажиллуулж байгаа” гэдгийг онцлон хэллээ.
Мөн мялзан өвчнөөр хорогдож буй бөхөнгийн тоо нэмэгдэхийн хирээр ашиг сонжоо хайсан хүмүүс бөхөнгийн сэг зэмээс эврийг нь тайрч авах хэрэг ихээр гарч байгаа бөгөөд энэ тал дээр Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар онцгойлон анхаарч ажиллаж байгаа гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
