Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол үлдсэн долоон байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Харин 2025 онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулсан. Энэ хүрээнд холбоо мэдээллийн сувагчлал, гэрэлтүүлгийн цахилгааны кабель угсрах ажлыг мөн гүйцэтгэсэн юм.
Дараах таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна.
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 18.7 мянган ам метр явган замын ажил 82 хувьтай үргэлжилж байна.
- Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 24.8 мянган ам метр явган замын ажил 56 хувьтай үргэлжилж байна.
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын хойд талаар 7220 ам метр явган замын ажил 64 хувьтай үргэлжилж байна.
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун талаар 3575 ам метр явган замын ажил 70 хувьтай үргэлжилж байна.
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын зүүн талаар 5672 ам метр явган замын ажил 5 хувьтай үргэлжилж байна.
Дараах долоон байршилд явган хүний зам шинэчлэх бэлтгэл хангаж байна.
- Баруун дөрвөн замын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
- Төв шуудангийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл /Замын урд талаар/ явган замын ажлыг гүйцэтгэх “Цагаан толгойн нуур” ХХК-тай гэрээ байгуулах шатанд байна.
- Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын хойд талаар/, Бөхийн өргөөний уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын урд талаар/ явган замын ажил тендер шалгаруулалтын шатанд байна.
- Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замын хойд талаарх явган замын ажил энэ долоо хоногт эхэлнэ.
- Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд Багшийн их сургуулийн уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын урд талаар явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр шар бич өдөр
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн ордон” шинээр байгуулахаар шийдвэрлэлээ
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
