Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч ард иргэд нь жагсч, дуу хоолойгоо төр засагт хүргэсэн хэдий ч дорвитой алхам хийгдсэнгүй хавартай золгож байна. Тэр бүү хэл дулаараад утааны асуудалд анхаарал хандуулах нь багассан.
Гамшиг болсон утааны асуудалд 1997 оноос хойш анхаарал хандуулж солигдсон төр засаг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч яг тодорхой үр гарсан нь үгүй. NTN телевиз ирэх намрын утааг бууруулах, заавал хүйтэн гэхгүй дулааны улиралд ч гэсэн утаанаас гарч буй хорт бодис таны УУШГИ-нд тунан үлдэж, уушги нь бүрэн хөгжөөгүй нялхас, амьсгалах эрхтэн нь доройтсон ахмадуудад хамгийн сөргөөр нөлөөлж, бидний өвчлөлийн шалтаг болж байна.
NTN телевизээс санаачлан хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ХОРТ УТАА ялгаруулж буй яндангийн тоог бууруулах “Утааны эсрэг АЛХАМ 1” аяныг эхлүүлжээ.

Аяны хүрээнд нийслэлд амьдарч буй гэр хороололын эмзэг бүлгийн айл өрхүүдийн халаалтыг шийдэхээр болсон төдийгүй “утаа үйлдвэрлэгч” гэр хорооллын дунд нийгмийн эмзэг бүлэг буюу нүүрс худалдан авах боломжгүй өрхүүд хамгийн их хорт бодис ялгаруулдаг хуучин дугуй, ундааны сав зэрэг шатаж болох бүх л материалыг шатаадгийг зогсоох зорилгоор эдгээр айлуудад цахилгаан халаагуур үнэгүй тарааж буй.
Улаанбаатар хотын 6 дүүргүүдээс судалгаа авч нийт 10,000 өрхийг цахилгаан халаагураар хангах аяны хүрээнд одоогоор 86 ширхэг халаагуур тараагаад байгаа ажээ.

Нэг бүр нь 200 мянган төгрөгийн үнэтэй халаагуурыг Мобикомын CANDY оноогоор санхүүжүүлж байгаа ажээ. Эхний ээлжинд NTN телевизийн өргөсөн бэлэн мөнгөний 2 сая төгрөг болон 92 мянган CANDY-гээр Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн амьжиргааны түвшин доогуур айлуудад халаагуураа тарааж тэдний талархлыг хүлээгээд байна.
Энэхүү аяныг олон нийтэд ихэд үнэлж албан байгууллага, хувь хүмүүс цэвэр агаар амьсгалж эрүүл амьдрахын төлөө өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд ХААИС-ийн ажилчид, эрдэмтэн багш нар нэг өдрийн цалингаа хандивлахаар аянд нэгдсэн байна. ХААИС-ын нэг өдрийн цалин нийлээд 12 сая төгрөг болж 60 өрх халаагууртай болох юм.

Хүйтэн болохоос өмнө УТАА-наас ангижрах аянд нэгдэхийг та хүсвэл
1.Мобиком-ын хэрэглэгч та өөрийн Candy оноогоо 99147995 дугаарт илгээж цэвэр агаараар амьсгалж эрүүл амьдрахдаа хувь нэмрээ оруулаарай. 99147995/зай//Candy онооны тоо/ бичээд 500 дугаарт илгээнэ.
- Утааны эсрэг алхам 1 аян хандивын данс ХААН банк 5753623239 Мөн үүнээс гадна утааны эсрэг пүүс компаниуд ч нэг удаагийн хандив өргөх боломжтой.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Утааны эсрэг аян NTN телевиз өрнүүлж байгаа гэж сонслоо.Тус аяны хүрээнд сэтгүүлч Т.Алтаншагай гүйцэтгэх ажлаа буруугаар ашиглаж байна.Саяхан NTN телевизээр гарсан Толгойтын 2-р хорооны иргэн Банзрагчийн Сосорбарам гэх өөрийн ээжийнх нь дүүд үнэгүй тараасан тенийг өгсөн байна.Амарчлах сэтгэхүйгээс гадна тус айл нь хороондоо амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл биш болно.Хувийн байшин хашаа,машин гарааштай дундаж орлоготой айлд өгсөн байна.Тэгээд үүнийгээ зурагтаар олон нийтийг хамарч байгаа мэтээр харагдуулж байна.Т.Алтаншагайн ээж Банзрагчийн Бадамсүрэнгийн дүү Б.Сосорбарамд танилын хүрээг ашиглан ийм сонин үйл ажиллагаа хэрэгжүүлж байна аа.Цааш дамжуулна уу Хамгийн гол нь Тус айл нь огт ядуу өрх биш болохыг
анхаарна уу
Маш саин зүйл санаачилжээ. Амжилт хүсье.
Нэг өрхөд төдийгүй нийслэлд амьдарч байгаа нийт хүмүүст тустай сайхан үйлс хийж байгаад баяртай бна. Ер нь хэдэн айлд цахилгаан халаагуур өгснөөр тэр хэмжээгээр утааны яндан цөөрч бохирдуудагч багасана гэсэн үг юм.Та бүгдийн ажилд амжилт хүсье сайн үйлс дэлгэрэх болтугай.