Жил жилийн хаварт давалгаалдаг улс төрийн акцийг энэ жилийн хувьд “Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөн эхлүүлэх нь бололтой. Тус хөдөлгөөнийхөн ирэх пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 16-ны өдөр төрийн тогтолцоонд суурь өөрчлөлт хийх асуудлаар төрийн бус байгууллага, залуу-дунд-ахмад үе, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.
“Ардын их хурал” хөдөлгөөнөөс Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлаас бүрдэх хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгосноор одоогийн төрийн байгуулалт, засаглалаас үүдэн гарч байгаа нийгэм, улс төрийн олон бэрхшээлийг шийдэх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Иймд уг асуудлыг олон талаас нь шат дараатай хэлэлцүүлж, хэрэгжүүлэхийг уг уулзалтаар зорьж буй ажээ.
Тус хөдөлгөөнийхөн ард олонд эрх мэдэл олгохын тулд илүү эрчимтэй ажиллаж, өнөөгийн төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн хүрээнд тайван замаар тэмцэнэ гэж зорилгоо танилцуулж байсан. Түүнчлэн Үндсэн хуульд нэн даруй өөрчлөлт оруулах, иргэн хүний эрхийг дээдэлсэн, олигархиудын эрхийг хязгаарласан заалт оруулахын төлөө ажиллана гэдгээ ил тод зарлаад байгаа. Тус хөдөлгөөнөөс зохион байгуулах уулзалт Монголын залуучуудын холбооны хурлын танхимд болно.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
