Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 160,6 мянган өрхөд 61,5 сая мал өвөлжиж, хаваржиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс малын тоо 9,9 хувь буюу 5,6 саяар, малчин өрхийн тоо 7,5 хувиар тус тус өссөн дүнтэй гарсан.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу үнэлгээ хийхэд манай орны нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож, мал төллөлт ид явагдаж байгаа энэ үед 12 аймгийн 92 суманд хаваржилт хүндэрсэн.
Ялангуяа 2017 оны 03 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд баруун, төв, болон говийн бүсийн зарим аймгуудад их хэмжээний цас үргэлжлэн орж, шуурсны улмаас зарим аймгуудад ийнхүү хаваржилт хүндрээд байна.
Улс орны хэмжээнд 1,8 сая эх мал төллөж, 1,7 сая төл мал бойжиж, мал төллөлт 7,3 хувьтай байна.
Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн тул гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх аймгууд дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа нийт 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд олгох асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
