Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, журмыг хэрэгжүүлэх ажлыг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон. 2010 онд батлагдсан журмыг шинэчлэн гаргасан нь өнгөрсөн хугацаанд бичил уурхайн салбарт гарсан эрх зүйн болон практик шаардлагуудад нийцүүлжээ.
Түүнчлэн 2014-2025 он хүртэл Монгол Улсын төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэчлэл юм.
Шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг 9-өөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж харж байна.
Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлж, нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээг авах юм.
Эцсийн дүндээ нөхөн сэргээлтийг төлөвлөгөө, аргачлалын дагуу хийснээр бичил уурхайчдын нийгэм болон байгаль орчны хариуцлага сайжирч, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж үйл ажиллагаа явуулах нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “нинжа”, ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогчдоос ялгарах нөхцөл бүрдэх юм.

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
