“ЯВУУЛЫН ХҮН” бүтээл 58 жилийн дараа Москвагийн олон улсын 39 дэх кино наадамд шалгарлаа. Олон улсын нэр хүндтэй дээрхи наадмаас 1959 онд “Ардын элч” монголын уран сайхны кино эмэгтэй дүрийн мөнгөн медалийн шагналыг хүртэж байсан түүхтэй.
Анх удаа 2017 онд IP тв нээлтээ хийсэн “Явуулын хүн” этно арт уран сайхны кино нь дэлхийн хүчирхэг гүрний нэг ОХУ-ын нийслэлийг зорьж улаан хивсний баярт оролцож, киноны нээлт болон хэвлэлийн бага хурал хийж даяарчлалын салхинд хийсэн алдах хүн төрөлхтөний өвгөн соёлт нүүдэлчдийн амьдралыг дэлхийн сонорт хүргэх гэж байна.
Тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хугацаагаараа Венецийн наадмын дараа дэлхийд хоёрт жагсдаг Москвагийн олон улсын 39 дэх кино наадмын үндсэн уралдааныг Францийн найруулагч продюсер Йорн Йохан Доннер, Испанийн найруулагч зохиолч Альберт Серра, Ираны найруулагч продюсер Реза Миркарими, Италийн алдарт жүжигчин Орнелла Мути /Зөрүүд эрийг номхотгосон нь / нар шүүхээр товлогдсныг зохион байгуулагчид албан ёсны хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн юм.
Наадмын хүрээнд анх удаа VR-кино Russian VR Seasons хөтөлбөрийг нэвтрүүлэх бөгөөд энэ хөтөлбөрт багтсан бүтээлийг тусгай зориулалтын малгай өмсөж үзнэ. Малгайг өмссөнөөр үзэгчид кинонд яг л өөрөө байгаа мэт илүү бодит амьд мэдрэмжийг авах юм.
Түүнчлэн Москвагийн олон улсын кино наадам “Каро” сүлжээ кино театртай хамтран “Кино наадам ба орон нутаг” төслийг хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжснээр ОХУ-ын том хотуудын үзэгчид шалгарсан киноны албан ёсны үзвэрийг наадмын үзэгчидтэй зэрэг үзэх боломж бүрдэх юм. Тус наадам ирүүлсэн бүтээлүүдийг арилжааны бус зөвхөн урлаг соёлын хүрээнд ашигладаг ёс зүйг баримталдаг.
Москвагийн олон улсын кино наадмын түүхээс
Москвагийн олон улсын кино наадам нь жилд 1 удаа 6-р сарын сүүлчээр наадамд ирүүлсэн бүтээлийн тооноос хамааран 8-10 хоногийн турш явагддаг. Анх 1935 онд зөвлөлтийн кино Москвад нэртэйгээр зохион байгуулахад 12 орон оролцсон. Шилдэг киногоор Чапаев, Идэр залуу Максим, Тариачин, Францийн “Сүүлчийн саятан” Уолт Диснейгийн бүтээл, Чарли Чаплин өндрөөр үнэлсэн Шинэ Гулливер кино шалгарч байжээ.
1959 оноос 2 жилд нэг удаа зохиогддог болсон. 1972 онд Олон улсын кино продюсеруудын ассоциацийн холбоо / International Federation of Film Producers Associations/ энэ наадмыг итгэмжилж “А” зэрэглэлтэй болсон. Олон улсын кино продюсеруудын ассоциацийн холбоонд дэлхийн 23 орны 25 холбоо нэгдсэн бөгөөд оюуны өмч, оюуны өмчийн үнэгүйдэл, тоон технологийн хэрэглээ түүний танхимын бүтээлийн үнэд нөлөөлөх нөлөө, шинэ технологийн стандарт, олон нийтийн хэвлэл мэдээлэл дэх кино бүтээлийн мэдээллийн зохицуулалт, уран бүтээлийн зардал босгох арга замууд, бүтээлийн борлуулалт гэсэн чиглэлээр 1933 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байна.
1988 онд Москвагийн олон улсын кино наадмын баримтат киноны төрлийг Хүнд илгээв нэртэйгээр Ленинградын олон улсын баримтат киноны наадам болгон өргөжүүлсэн.
1997 оноос жил бүр зохиогдож эхэлсэн. 1998 онд санхүүгийн таагүй байдлаас шалтгаан 1 удаа тасарсан. 1999 оноос тус наадмын ерөнхийлөгчөөр алдарт найруулагч Никита Михалковыг сонссоноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна.
2011 онд баримтат киноны төрлөөр дахин шалгаруулах болсноо албан ёсоор мэдэгдсэн. Нэг удаагийн кино наадмын зохион байгуулалтад ойролцоогоор 6 сая доллар зарцуулдаг юм байна.
Б.Цэлмэг

Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
