Өнгөрсөн 6 дугаар сард “BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын дуурийн дуулаачдын “Дэлхийн дуучин” тэмцээний тэргүүн байрыг хүртсэн Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар монголчуудын бахархал билээ. Чансаа өндөр тэмцээний шилдэг шагналтан,авъяаслаг дуучин маань дэлхийн таван шилдэг дуучны нэг болсон юм. Эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж яваа тэрээр тун удахгүй “Монгол сонгодог-3” тоглолтоо Монголын ард түмэндээ толилуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Г.Ариунбаатар өөрийнхөө фэйсбүүк хуудсанд “Үргэлж үгийн сайхнаар тэтгэж, хийж бүтээхийн их хүслийг дэврээн, амьдралын минь замын чулууг түүж, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж эмээлийн минь дөрөөнд сүү дусаасан элгэн монгол түмэндээ “Монгол сонгодог-3” концертоо толилуулах тов гарлаа” хэмээн тоглолтын зараа түгээсэн юм. Түүний тоглолт ирэх сарын 10,11-нд Соёлын төв өргөөнд болно.
Тэрээр бие даасан анхны “Монгол сонгодог” тоглолтоо 2012 онд хийж байсан бол “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд үзэгч түмэндээ өргөн барьсан билээ. Дэлхийн шилдэг дуучин хүүгийнхээ тоглолтыг монголчууд хоног тоолон хүлээж байна.
Н.Дөл


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
