Хэдхэн хормын өмнө ийм зураг сошиалаар цацагдав. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр замын цагдаад машинаа журамлуулах гэж байгааг цахим хуудсанд мэдээлсэн нь энэ юм.
Монголчууд бид нэгэн цагт түүнийг төрийн тэргүүн хэмээн хүндлэн биширч, эгээ л бурханчлан шүтэх нь холгүй байсан даа. Түүнийг “хаан” байхад уулзахаар өрөөнд нь орохдоо бөхөлзөн мөлхөж явсан хүмүүс одоо ч Төрийн ордонд олноороо сууж буй. Хүнийг сайн явахад нь долигнон долдогноод,ядрахаар нь өшигчин “амьтан” болгодог энэрэлгүй нийгэмд бид амьдарч байгаа. Өнөөдөр төр баригчид,эрх мэдэл эзэмшигчид маргааш хэн болохыг “Зөн билгийн тулаан”-ы ялагч ч хэлж мэдэхгүй. Яагаад бид ийм арчаагүй болсон юм бэ.
Монголыг удирдаж явсан Н.Энхбаяр даргыг маань жижигрүүлэн байгаа замын цагдаа залуу ямар ч пээдгэр байх юм бэ. Хөөрхий дарга маань угийн даруухан хүн дээ,хүүхэд шиг буруугаа гэмшин зогсож байх юм.
Түүнийг 2012 онд авлигатай тэмцэгчид гэрээс нь хүч хэрэглэн баривчилж Ганц худагт хорьсон. Хэдэн жил ужгирсан хэрэг төвөг түүнд үйл там гэгч юу болохыг мэдрүүлсэн. Насны намар хэвийсэн үедээ ял шийтгэлийг ханатал эдэлсэн. Эр хүн туг ч барина,тугал ч хариулна.
Одоо тэр Монгол Улсын жирийн иргэдийн нэг. Намын даргаас өөр цол гуншин түүнд байхгүй. Цаст уулын цагаан барс цагаа болохоор талын шоргоолжинд бариулна гэдэг үнэн аж. Цагтаа хамгаалалтын машинаар Их тэнгэр рүү явж байхад нь цагдаа нар замын хөдөлгөөнийг зогсоож ёслон хүндэтгэн өнгөрүүлдэг байснаа мартжээ.
Цагдаагийн дарга нар Н.Энхбаярыг эрх мэдлийн оргилд байхад гутлыг нь долоох дөхдөг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр залуухан цагдаа түүнд хууль сануулан машиныг нь журамлах гэж байх юм даа. Цаг цагаараа байдаггүй,цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг. Н.Энхбаяр нэг л өдөр Монголын төрд ороод л ирнэ. Эрх мэдлийн төлөө далжигнагчид өнөө ч Н.Энхбаяраас бэргэж, алхам тутамд нь дэгээдэж унагах гээд байдаг нь нууц биш л дээ.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Teñeguud
өөдгүй юм даа энэ хүнд хүндэтгэлтэй хандах ёстой юм шүү