МАН-ын их хурал болох сургаар даргын төлөөх марафон эхэлсэн. УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн байна. Дарханы засаг ноёноос хэлтэй амтайхан дэвшин УИХ-ын гишүүн гэх суудалд тухлаад удаж буй Хаянхярваад 90 гаруй жилийн түүхтэй 100 мянга хол давсан гишүүдтэй МАН-ын дарга хийх харизм бий юу.
Харизма гэдэг нь “charis буюу найрсаг” гэсэн үгнээс гаралтай бөгөөд судалгаануудаас харахад үүнийг эзэмшсэн хүний нөлөөнд эргэн тойрныхон болон олон нийт татагдан орж түүнийг дагаж эхэлдэг гэнэ. Харин харизм нь төрөлхийн заяагддаг гэдгийг олон улсад сэтгэлзүйн судалгаагаар хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байдаг байна.
Тэгвэл МАН хэмээх том айлыг толгойлохоор санаархагч Хаянхярваад ийм харизм байгаа юу гэх асуултад ямар хариулт тохирох вэ. Сар хүрэхгүйн өмнөхөн өөрийн толгойлсон УИХ дахь 65-ын бүлгээ хоёр хуваагаад тараачихсан хүнийг сэтгэлзүйчид ямар ангилалдд оруулан дүгнэх бол. Ийнхүү түүний удирдагч мөн эсэх талаарх асуултуудад сар хүрэхгүйн өмнөхөн үйл явдлууд “Үгүй” гэсэн харилтыг өгч байна.
Өөрийгөө удирдагч байх, олныг зангидах харизмгүй хүн гэдгээ ч Д.Хаянхярваа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр хоёрхон хоногийн өмнө өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Засаг унах болсон үндсэн шалтгаануудыг бүлгийн даргын хувьд өөртэйгөө хамаатуулах гээд бодоод үзэхэд миний баримталж явдаг ёс зүй, зарчмаас өөрөөр явчихсан. Харамсалтай нь надад ганц ч үг дуулгалгүйгээр эцсийн өргөн барих мөчид нь хэвлэлээс л мэдэх жишээтэй” гэж ярьсан байгаа юм. Ямар ч эрүүл ухаантай хүн түүний эл өгүүлбэрийг ойлгох гээд ойлгоход бэрх. Зүгээр ч олонхийн бүлгийн дарга энэ өгүүлбэрийг хэлснээрээ өөрийгөө удирдах харизм битгий хэл мэдрэмжгүй нэгэн гэдгээ энгийн маньд ч ойлгогдохоор зарлачихаж байгаа юм.
Өөр өөрийн гэсэн амбицтай, амжилтад хүрсэн 65 лидерийн дарга гэдэг утгаараа нарийн мэдрэмжтэй, багийн урсгалыг өөрийнхөөрөө хөдөлгөдөг, гишүүдээ араасаа дагуулсан харизмтай байх ёстой. Түүнээс биш Хаянхярваа дарга шиг Засгийн газрыг нь унагах бичиг өргөн барих гэж байгааг хэвлэлээс мэдээд ангайгаад суудаг байж таарахгүй. Жижиг сажиг хэрүүлээ дотроо шийдээд гардаг, даргын үгийг сонсч сурсан МАН-ыг нийгэм нэг бүхлээр нь хүлээж аваад сурчихсан. Харин Хаянхярваа даргын өнгөн дээр МАН парламентын бүлгээсээ улбаалан хоёр хуваагдаад байна.
Бүлгээ зангидаж чадаагүй нөхөр Хаянхярваа бүхэл бүтэн нам зангидан удирдаж чадах уу.
Л.Төгс
Эх сурвалж http://www.info.mn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

ЯАГААД Ч ЧАДАХГҮЙ, ХИРЭЭ МЭДЭЖ ИЧМЭЭР ЮМАА