Хорвоо ертөнцийн юмс үзэгдэл бүхэн хүнд ухаарал, хайр, гомдол, харууслыг бэлэглэдэг. Шинэхэн зүйлсийг хүлээн авсан хэн бүхэн сониучирхаж хүлээн авдаг. Өвлийн улирал эхлээд удаагүй хүмүүс хүйтнээс уйдаж амжаагүй байна. Яг л үүний адилаар кино сонирхогчид маань “Сайн аав” киноноос уйдаж амжаагүй байтал “Про стар” фильм “Залуу мөрдөгчид” хэмээх нэгэн цоо шинэ хүүхдийн киног бүтээн үзэгч түмэнд хүргэлээ. “Тэнгис кино театр”-т болсон тус киноны продюсераар “Про стар” филмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол “Сайн аав” киноны зохиолч, найруулагч С.Бүжин хэмээх залуухан бүсгүй найруулсан юм.
“Про стар” филмийн захирал С.Чулуунтогтох ” Киногоороо орчин үеийн хүүхдүүдэд нөхөрлөлийн үнэ цэнийг харуулахыг илүү их хичээсэн. Мөн үнэнч нөхөрлөл, ам дамжсан худал ярианд битгий итгээсэй, найз нараа өмгөөлж хамгаалдаг, найздаа үнэнч байгаасай, зөвхөн үнэнг хайж олж авдаг байгаасаа гэсэн санааг гаргах зорилготой байсан. Тэр зорилгоо ч биелүүлж чадсан гэж бодож байна. Өнөөдөр бид хүүхдийн гэх тодотголтой кино ашиг авчирдаггүй гэдгийг мэдсээр байж хийсэн нь учиртай, бид ирээдүй хойч үедээ үнэт зүйлийг уран бүтээлээр дамжуулан хадгалан үлдээх учиртай. Би энэ киногоо гурван хүүдээ зориулж хийлээ. Ашиг харж тус киног бүтээсэнгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт энэ киног үзэж байгаа нь нээлтэн дээрээс харагдаж байна. Хүүхдүүдэд аав ээжтэйгаа багахан ч цагийг хамт өнгөрүүлэх боломж олгож байгаадаа миний бие их баяртай байна. Бидний хүүхдийн кино төслийг дэмжиж, нийгмийн хариуцлагаа үүрэн ажиллаж байгаа Тэнгис, Соёмбо гэсэн монголд шударга үйл ажиллагаа явуулдаг кино театруудад баярлаж талархсанаа илэрхийлье.” хэмээлээ.
Хүүхдийн хүсэл гэнэн, бодол нь ариухан, сэтгэл нь эмзэгхэн байдаг. Харин тэрхүү эмзэгхэн зүрхэнд зориулан бүтээгдсэн кино тийм ч олон байдаггүй.
Мөн энэ нээлтийн үйл ажиллагаан дээр 2017 оны шилдгийн шилдэг “Мөрөөдөл” зуслангийн захирал А. Цогтмагнай Хүүхдийн багачуулынхаа хүмүүжил, ёс суртахуунд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж “Залуу мөрдөгчид киноны продьюсер С. Чулуунтогтоход талархалын бичиг гардууллаа.
Тэрхүү орон зайг соргогоор харж, хүүхдүүдийг гэсэн сэтгэлээр шинэлэг кино бүтээсэн “Про стар” фильм, бяцхан жүжигчид, киноны баг хамт олонд хийж бүтээх үйлсэд нь илүү их амжилтыг хүсэн ерөөе.










Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
