Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихсэхийн хэрээр хүн амын эрүүл мэнд хохирох эрсдэл өндөрсөж байна. Улаанбаатарыг утааг багасгахын тулд хүн бүр чадлаараа тэмцэж буй. Дэлхийн гүйлтийн аварга Б.Буджаргал гүйж эсэргүүцэхээр шийджээ. 2015 онд манай улсын хэмжээнд зөвхөн 0-5 насны 430 гаруй хүүхэд уушгины хатгалгаагаар нас барсан нь энх цагийн мэдээ гэхэд дэндүү харамсмаар тоо юм. 2011-2015 онд Мянганы сорилын сан, Дэлхийн банк, Цэвэр агаар сан болон улсын төсвөөс сайжруулсан зуух тараах, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 132.5 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг ч харамсалтай нь үр дүн даанч алга. Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй Баянхошуу орчимд нарийн ширхэгт тоосонцорын түвшин нэг куб метр тутамд 1895 мкг буюу ДЭМБ-ын тогтоосон агаар мандал дахь эрүүл ахуйн үзүүлэлтээс 800 дахин их байгаа нь их утаатай гэгддэг Бээжингээс 5 дахин их байна гэсэн үг юм. Энэ хэвээр үргэлжилбэл 5-10 жилийн дараа Улаанбаатар хотын 1.1 сая хүн уушгины хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчтэй болох тооцоо байна. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай хүн бүр ярьдаг ч дорвитой хөдөлгөөн өрнүүлсэн нь үгүй. Тэгвэл хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б. Буджаргал маргааш өглөө Баянхошуу-100 айл чиглэлийн зам дагуу “Утаа-Үхэл” нэртэй гүйлт хийхээр болсноо зарлав. Уг гүйлтийн зорилго нь Агаарын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заагдсан хэрэгжилтүүд хангагдахгүй байгаагаас үүдэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан эрхээ эдлэхээр төр засагтаа хандаж буй тэмцлийн нэг илэрхийлэл юм. Тэрээр Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэнийхээ эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж, Засгийн газрыг дээрх асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар иргэний шүүхэд хандах ажээ.
Я.Манлай


УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

ene hiij baigaa uildliig demjij bn. olon jil tseber san tusluus sanhuujsen luibarchdiig shalgah heregtei.