Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг чадавхжуулах цуврал сургалт зохион байгуулж байгаа. Уг сургалтын хоёр дахийг өчигдөр зохион байгууллаа. Сургалтыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа удирдан явуулсан бөгөөд тэрээр гадаадад тэтгэлгээр болон хөнгөлөлттэй суралцах арга зам, гадаад хэлийг амжилттай сурахад туслах зөвлөгөө өглөө. Х.Булгантуяагийн хувьд дунд сургуульд байхдаа Австрали улсад суралцаж англи хэл эзэмшжээ. МУИС-д суралцаж байгаад Засгийн газрын тэтгэлгээр Дундад Хятадын Шинжлэх ухааны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дараа АНУ-ын Ейлийн их сургуульд олон улсын болон хөгжлийн эдийн засгаар магистр хамгаалжээ. БНХАУ-д суралцаж байхдаа англи хэлний багш хийдэг байсан аж. Японд жил гаруйн хугацаанд англи хэл заажээ. Англи, хятад, япон хэл эзэмшихдээ баримталсан аргуудаасаа сэтгүүлчидтэй хуваалцлаа.
1.Зөв дуудаж сурах арга. Хэл сурч буй хүмүүс үгээ зөв, буруу дуудчих болов уу гэж санаа их зовдог. Гэтэл Энэтхэг, Австрали, Америк, Англи дуудлага өөр өөр мөртлөө ойлголцоод л байдаг. Тиймээс буруу уншихвий гэж эмээх хэрэггүй. Гол нь зөв дуудаж сурахын тулд авиа зүй буюу дуудлага дээр анхаарах шаардлагатай.
Үгийн ард хаалтад байдаг phonetics буюу дуудлагыг хүмүүс тэр бүр ач холбогдол өгдөггүй. Тэгвэл үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай аж. Үүнийг мэддэг хүн зөв дуудна, зөв дуудаж байна гэдэг сонсоод ойлгож чадна гэсэн үг.
“Монголчуудад гаргаж чаддаггүй авиа гэж бараг байхгүй. Хятад, Япончууд гэхэд дуудаж чаддаггүй авианууд байдаг. Түүнээсээ болоод ойролцоо дуудлагатай үгнүүдийг андуурах тохиолдол бий. Гэтэл манайханд бол ийн хүндрэл бараг байхгүй” гэдгийг тэрбээр хэлж байв.
Дуудлагаа сайжруулахын тулд phonetics-ийг судалж, youtube дээрх энэ талаарх хичээлийг сайн үзэх хэрэгтэй. Мөн англи хэлний амны хайрцаг их шаарддаг учраас сайн дуудлагатай хүмүүсийн амны хайрцгийг сайтар ажиглаж, хэрхэн дуудаж байгааг сурах боломжтой байдаг аж. Тиймээс үүнд цаг зарцуулах хэрэгтэй гэдгийг тэрээр зөвлөсөн.
2.Шинэ үгийг ингэж цээжлээрэй
- Дуудлагыг нь бичих
- Жишээ өгүүлбэр бичих
- Угтвар, дагавартай нь бичих,
- Ижил утгатай өөрийн мэддэг үгээ санах,
- Эсрэг утгатай өөрийн мэддэг үгээ санах,
- Ижил, ойролцоо дуудлагатай өөрийн мэддэг үгээ санах гэсэн зарчмын дагуу цээжлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн үгийг зөв цээжлэхээс гадна үгийн сангаасаа эргэн санах, хэрэглээг илүү ойртуулдаг юм байна.
- Үгийн сангаа нэмэхийн тулд
- Өдөрт 20 үг цээжлэх,
- Өгүүлбэр, өгүүлбэрээр нь цээжлэх. Ингэснээр ярианд ашиглахдаа бодохгүйгээр ашиглах чадвартай болдог байна.
- Байнга сонсох. Гэхдээ дуунаас илүүтэй мэдээ, нэвтрүүлэг үзэх хэрэгтэй.
- Шинэ үгээ хаа сайгүй бичээд харж байх,
- Эхний 6 өдөр цээжлээд, ням гаригт өөрийгөө шалгаж байх. Энэ өдрийг зургаан өдрийн турш цээжлэх гээд чадаагүй үгсээ нэгтгэн цээжлэх өдөр болгох.
- Өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтлөх. Энэ нь өөрийгөө хэрхэн өсөж дэвшиж байгааг харах нэг арга байдаг аж. Өдрийн тэмдэглэл бичихдээ өөр өөр зүйлийн талаар бичихийг оролдоорой.
- Орчин бүрдүүлэх. Өөртэйгөө ижил, эсвэл дээд түвшний хүмүүстэй цаг гарган уулзах. Хоол хийх зуураа англи хэлтэй сувгууд дээр телевизээ тааруулах гэх мэтчилэн аргуудыг хэрэглэж болно.
4.Эерэг ба сөрөг утгатай үгсийн ялгааг анзаар
Ойролцоо утгатай үгнүүдэд анхаарал хандуулах шаардлагатай. Учир нь монгол хэлэнд байдаг доромж үгтэй адил тул харилцааны явцад сөрөг үр дагавар гарч болзошгүй байдаг аж. Жишээлбэл, stingy, economical гэдэг үгс адилхан л хэмнэлттэй гэсэн утгатай мэт боловч stingy нь нарийндаа хатсан, economical нь эдийн засагт хэмнэлттэй гэсэн үг аж. Энэ мэтчилэн адилхан мэт боловч нэг нь эерэг, нөгөө нь сөрөг утга агуулж байдаг үсгийн ялгааг олж харах нь чухал аж.
“Айх хэрэггүй. Дадлага сургуулилт л төгс зүйлийг хийх эхлэл нь болдог” гэдгийг тэрээр онцолсон юм.
Н.Насан

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
