Ирээдүйн залуу удирдагч, нийгмийн зүтгэлтэн, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор их дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал “Тэргүүний оюутан” цол тэмдэг, өргөмжлөлийг олгох “Алма Матер” ёслолын ажиллагаа 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн ёслолын арга хэмжээг Залуу Удирдагч сан, Монголын Сэхээтний Холбоо, МЗХ-ны Боловсролын байнгын хороо хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, УИХ-ын дарга асан доктор, профессор С.Төмөр-Очир, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа, Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо, “Буган Сүлд” ТББ-ын тэргүүн Г.Энх-Амгалан, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МЗХ-ны дэд Ерөнхийлөгч БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан, Монгол Улсын гавъяат багш Ц.Түвшинтөгс, НИТХ-ын төлөөлөлгч, Оюун Ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар, Зууны Мэдээ сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр нар шилдэг 13 үндэсний ирээдүйн сэхээтэн нарт шагналын гардууллаа.
Оны шилдэг оюутнууд:
- Шилдэг судлаач оюутнаар Шихихутуг сургуулийн Эрх зүйч ангийн 4р курсийн оюутан Т.Нарандэлгэр
- Нийгмийн салбарын шилдэг оюутнаар МУБИС-ын МУБИС-ын Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн 3-р курсын оюутан Л.Тэрбиш
- Эрүүл мэндийн салбарын шилдэг оюутнаар нь Шинэ анагаах ухааны их сургуулийн 6-р курсийн оюутан Э.Алтансувд
- Боловсролын салбарын шилдэг оюутнаар Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Өсвөрийн Дэлхийн аварга, Ази тивийн аварга, Ой тогтоолтын хамгийн дээд цол болох Олон Улсын Их Мастер, Дэлхийн аварга Нармандахын Мөнхшүр
- Урлагын салбарын шилдэг оюутнаар СУИС-ын Радио телевиз медиа урлагын ангийн 4р курсын оюутан Л.Номин-Эрдэнэ
- Шилдэг илтгэгч оюутнаар Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн 4р курсийн оюутан Л.Анар-Эрдэнэ
- Шилдэг зохион бүтээгч оюутнаар МУБИС-ын дүрслэх урлаг технологи сургуулийн, технологийн багшийн 4р дамжааны оюутан б.Ержанат
- Нийгмийн салбарын шилдэг оюутнаар Мандах бүртгэл дээд сургуулийн 3-р курсын оюутан Э.Лувсангомбо
- Шилдэг магистрант оюутнаар. АШУҮИС-ын Дотрын тэнхимийн 1-р курсын магистр С.Амаржаргал
- Шилдэг докторант оюутнаар МУИС-ын Багш Докторант С.Нандинцэцэг
- Шилдэг докторант оюутнаар ШУТИС-ын Бизнесийн ахисан түвшингийн сургуулийн нийтийн удирдлагын Докторант Ч.Даариймаа
- Спортын салбарын шилдэг оюутнаар Дэлхийн аварга МУГТ П.Орхон нар
Энэ үеэр УИХ-ын дарга асан доктор, профессор С.Төмөр-Очир оюутнуудад хандан хэлсэн үгэндээ “Залуу нас гэдэг бол хамгийн сайхан нас шүү. Залуу хүн залхуурахгүй бол хамгийн сайхан. Залуу хүн гэхдээ залхуурахгүй байна гэж байдаггүй юм л даа. Зөв залхууралд суралцаарай. Залуу байгаа дээрээ олон зүйлийг амжуулаарай”гэсэн юм.
Мөн Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо “ Шинэ үе үргэлж дараа үеэсээ илүү байдаг. Тиймгүйсэн бол бид буцаад модон дээрээ амьдарч байгаа байх. Эцсийн эцэст аз жаргалтай улс нь аз жаргалтай хүмүүсийн нэгдэл байдаг. Тиймээс аз жаргалтай байлгах зүйлээ олоорой. Боловсрол гэдэг бол мэдээллийн орон зайг боловсруулах чадварыг хэлнэ.”
Ардын жүжигчин Г.Мягмарнаран залууст хандан хэлсэн үгэндээ “Ийм сайхан гэгээлэг үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Би өөрийгөө хэзээ ч тэтгэврийн хүн гэж хэлээд зүгээр суухыг хүсдэггүй. Хүсэл эрмэлзэл, тэмүүлэл байхад бүх зүйлийг хийж болдог. Өөрийн хүсэж, мөрөөддөг мэргэжлээ сонгосон бол миний ирээдүй гэж бодоорой. Чиний ирээдүй бол Монгол Улсын ирээдүй мөн.” хэмээн хэллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
