УИХ-ын гишүүн асан,”Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь баячуудын хүүхдүүдийн бохир булхайг дэлгэж, ноцтой гэгч “лайв” хийж Монголын нийгмийг хирдхийлгэв. Түүний ярьсныг зарим хүн эсэргүүцэн элдэвлэж байхад зарим нь эцэг эхийнхээ олсон,луйвардсан бохир мөнгөөр жарган цэнгэж,бусдыг дорд үзэн хүчийг үзүүлж буй залуусын үнэн нүүр царайг илчиллээ хэмээн талархаж байгаа. Охины аав ярилцлага өгсөн нь сонины нүүрнээс сошиал ертөнцөөр дамжин олонд түгэв. Мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд хар тамхи гэж юу байдгийг мэдэхгүй,татаж үзэх байтугай барааг нь харж танилцаж байгаагүй гэлцэн өөрийгөө “мөрөөрөө явж байгаад гүтгүүлэв” хэмээн ярилцлага өгч эхлэв. Тэр охин бяцхан биедээ баймгүй зориг гаргаж, балчирхан ухаандаа нийгмийн бузар булайтай тэмцэх гэж оролдсоныг нам дарна гэвэл “ёстой уучлаарай”. Монгол Улс ардчилсан улс гэдгийг санагтун.
Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг нийгэмд уриалдаг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан Г.Номуундарийг өмөөрч хэлэхдээ “тэр нэг охин овоо зориг гаргаж бүхэл бүтэн сүлжээ маягийн хар тамхи, хүчин, садар самуун, танхайтай холбоотой хэргийг илчиллээ. Одоо тэгтэл нийгмийнх нь хандлага түүнийг хамгаалах биш “Өөрөө яах гэж алцаганаж явсан юм хохь нь” гэх холгүй байна. Ямар ч тохиолдолд бага насны хүүхдийг хүчиндэж, хар тамхинд хордуулж болохгүй гэдэг өнцгөө л бариад сурчихаач. Овоо босгоогүй бол энэ тэр гээд л улиад суух юм” хэмээн анхааруулжээ. Энэ мэтчилэн Г.Номуундарь охиныг ойлгож дэмжиж байгаа хүмүүст талархая.
Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулгыг хийлээ. Танилцуулгын үеэр УИХ-ын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Д.Хаянхярваа гишүүн хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстойг сануулав. Дуучид, баячуудын хүүхдүүд гэхээр чимээгүй өнгөрдөг жишиг тогтчихсон байхад хар тамхитай тэмцэх тухай асуудлыг яриад нэмэргүй гэсэн юм.
Судалгаанаас үзвэл,сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлж байна. Түүний 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж, хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ хэргээр 66 хүн ял эдэлж, 117 хүн шалгагдаж байна. Хар тамхины хэрэгт улс төрчид, баячуудын хүүхдүүд нэр холбогдогч нэр нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлан чимээ аниргүй болдог олон жишээ бий.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах “Royal castle” хотхоны нэгэн байрны 12 давхраас 21 настай Х гэх залуу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач “The colors” хамтлагийн гишүүн байсан юм. Хэргийг шалгах явцад түүнтэй хамт 11 залуу байсан бөгөөд тэд бүгд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Тэдний дунд улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсны нэг нь “Женко” Х.Баттулгын хүү Хүлэгү байсан. Гэвч тэр хэргийн тухай одоо хэн ч ярихгүй чимээ алдарсан. Ер нь хар тамхи энэ тэр гэсэн хэрэг тэгсгээд замхран намждаг нь эрх мэдэлтэй өнгөлөг,мөнгөлөг хүмүүсийн үр сад холбоотой байдагтай…
Н.Дөл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
