УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хурандаа О.Жамбажамц захирагчтай Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллалаа. Сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар ажиллалаа. Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа О.Жамбажамц ангийнхаа үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тус ангийн хувьд салбарын хэмжээнд зэвсэг, техникийн засвар үйлчилгээг гардан гүйцэтгэхээс гадна гарын доорх материал, нөөц боломжоо ашиглан бэлэг дурсгалын зүйлс, лацны дардсаас эхлээд төрөл бүрийн хутга мэс, хээрийн халуун тогоо, засварчдын зөөврийн сууц зэрэг чамлахааргүй эд зүйлсийг урладаг, салбартаа үйлдвэрлэгч анги гэж болохоор. Тийм ч учраас салбарын сайд Н.Энхболд эл ангид ажиллах үеэр хэлсэн үгэндээ “Ер нь Зэвсэгт хүчний анги, байгууллагын хүчин чадлыг иргэний зориулалтаар ашиглах нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд гол хөшүүрэг болох учиртай. Тухайлбал, 011 дүгээр ангийг түшиглээд автомашины оношлогоо хийх, галт зэвсэг хэрэглэгчдэд сургалт явуулах, хүнд даацын машины жолооч, оператор бэлтгэх боломж бий. Хамгийн гол нь эдгээр боломжуудыг бодит ажил болгох хэрэгтэй” гэж онцолж байлаа. Ийнхүү Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Батлан хамгаалахын Аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ын харьяа “Соёмбот” эрдэсжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцов. Энэхүү үйлдвэр нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний цэвэр усны хэрэгцээг хангах зориулалттай төдийгүй зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой юм. Хүчин чадлын хувьд нэг цагт 0.5 буюу 1.5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх боломжтой байна. “Цэвэр усны гачигдал өндөртэй орны тоонд багтдаг манай улсын хувьд усыг хэмнэлттэй, эрүүл мэндэд тохиромжтойгоор ашиглах талаар үйл ажиллагаа заавал явуулж байх ёстой. Энэ чиглэлээр манай яам хувь нэмэр оруулж нэг ч гэсэн үйлдвэр байгуулж, зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй олон нийтийн хэрэгцээнд нийлүүлж болохоор эрдэсжүүлсэн цэвэр ус үйлдвэрлэж байгаа нь нэлээд том ажил боллоо” гэдгийг сайд Н.Энхболд энэ үеэр тодотгосон юм. Мөн тэрээр Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цаашид энэ мэт үр дүнтэй олон ажлыг шат дараатайгаар хийнэ гэлээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллалаа
2018 оны 01-р сарын 08 өдөр, 09 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж б
