Нэгэн цагт “Азийн цагаан дагина” хэмээн олныг гайхшруулан байсан улсын маань нийслэл өнөө цагт “Утаанбаатар”,”Угааранбаатар” бүр сүүлдээ “Хар баатар” нэртэй болжээ. Утаа тортогтой тэмцэх аян чамгүй олон жил үргэлжилсээр байвч үр дүн нь гомдмоор муу. Төр засаг, нийслэлийн удирдлагууд арга хэмжээ авч байна хэмээн хэдэн арван тэрбумыг салхинд хийсгэсэн. Ирээдүй хойчоо бодсон эцэг эхчүүд угаартай тэмцэхээр шийдэж дүлий төр засагтай аян дайныг үргэлжүүлж эхэлсэн билээ. Тэмцэгчид “Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллага бий болгож, засаг төрөөс ажлаа хийхийг шаардаж эхэлсэн юм.
Тус ТББ-аас нэлээд хэдэн удаа шаардлага, албан бичгийг удирдах дээд түвшний нөхдүүдэд илгээсэн байгаа. Гэвч өнөөг хүртэл утаа багасаагүй харин ч улам өтгөрч нэмэгдэж байна. Төрийн бус байгууллагынхан жагсч, цуглан, болж буй асуудлын талаар төрд дуу хоолойгоо хүргэсэн. Гэхдээ энэ нь тийм ч их үр дүнд хүргэхгүй байгаа юм. Тиймээс энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд дахин жагсаал хийхээр товложээ. Өмнө нь,зогсоогоор жагсдаг байсан бол энэ удаад хэвтээгээрээ жагсаал зохион байгуулахаар шийджээ.
Тэдний ярьж буйгаар, Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад далайцтай арга хэмжээ авахгүй байна гэж үзэж, чимээгүй хэвтээ жагсаал хийхээр шийдсэн байна. Тус байгууллагынхан “Төр засгийн удирдлагууд 2004 оноос эхлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын тухай ярьж эхэлсэн байдаг. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна” гэж үзэн жагсаал хийхээр болжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
