Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 24,25-нд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын 414 дуудлага бүртгэгдсэнээс ослын улмаас нийслэлд 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн бол орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарчээ. Зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхин явсан 3 хэргийг шуурхай эрэн сурвалжилснаар илрүүлсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 118 зөрчлийг шалгаж байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 24, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.
-Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастын замд Pruis маркийн автомашин Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 4 хүн гэмтсэн.
-Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын ам гэх газар асфальтан замд Mark-2 маркийн автомашин онхолдож зорчигч Ш-ийн амь нас хохирсон хэргийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Өнгөрсөн 2017 онд цагдаагийн байгууллагын хэмжээнд 192618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35212 буюу 18.3 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл байна. Нийслэлд бүртгэгдсэн 32662 зам тээврийн ослын 3031 буюу 9.3 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон осол байхад 26931 буюу 90.7 хувь нь эд материалын хохиролтой осол байна. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 507 хүний амь нас хохирч, 1258 хүн гэмтэж, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирснаас 83.2 хувийг нь нөхөн төлүүлжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
