Эмээ, ээж, эхнэр, хайртай бүсгүй, охидтойгоо халуун дурсамжтай нэгэн үдшийг бүтээдэг МОНГОЛ ХАТАД Хүндэтгэлийн цэнгүүн дөрөв дэх жилдээ айсуй. Хайр бүхнээ, сайхан бүхнээ дээжилдэг ээжүүдээ баярлуулах энэ өдөр Монголын урлаг соёл, улстөр, уран бүтээлч, нийгмийн зүтгэлтэн ээжүүд хүүхдүүдтэйгээ, урлаг соёл, улстөр, уран бүтээлч, нийгмийн зүтгэлтнүүд ээжүүдтэйгээ энэ үдшийг амтат хоол зооглонгоо дуулж, бүжиглэж цэнгэн, сэтгэлийн үгсээ ярилцдагаараа онцлог. Анх зохион байгуулагдсан жил нь дуучин Амараа “Би чинь ээжтэйгээ шоудаж үзээгүй юм байна шүү дээ” гэж гайхшран хэлж байсан гэдэг.
Ээжүүдийн, Монгол хатдын үдшийг зохион байгуулдаг Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгийн ээжүүддээ хамгийн сайхан бэлэг, сюрпризүүдийг чин сэтгэлээсээ бэлтгэдгээрээ онцлог.
ТухайлбалтТөрийн соёрхолт зураач Ц. Цэгмид түүний гэргий Н. Туяа нар жил бүр энэ цэнгүүний азтан болсон ээжид давтагдашгүй уран бүтээлээ бэлэглэдэг. Хүндэтгэлийн цэнгүүний эхний жил Өмнөд Солонгост ажилладаг хүү нь хоёр ээж баярлуулахаар алс газраас урилга захиж сюрприз барихад ээж нь Ц.Цэгмэдийн зургийг, хадам ээж нь гадаадад аялах эрхийн бичгийг хожиж байсан нь үнэхээр санаандгүй боловч учиртай тохиол болж байсан гэдэг. Энэ жилийн хувьд ч ээжүүдэд гадаадад аялах эрхийн бичгийг хожих боломжийг Монголын үндэсний компаниуд олгож байгаа аж
Ү
ҮҮЛЭН ДУНД АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ
“МОНГОЛ ХАТАД” цэнгүүний бас нэг супер азтан өдгөө хамгийн гоё трэнд болоод байгаа Тэнгэрийн хаалга, Шилэн гүүрний аялалд үнэ төлбөргүй аялна.
Энэхүү бэлгийг Монголын Үйлдвэржилт Инновацийн Төвийн хамт олон ээжүүддээ бэлтгэжээ. Хятадын Жаниажэ бүсийн алдартай газруудын нэг Тэнгэрийн хаалганы хадан агуй, хавцал дундуур онгоц нисэн гарах ямар ч боломжгүй, хад мөргөж сүйрнэ гэж үздэг байсан боловч зай завсраар нь онгоц гарч ниссэнээр олонд улам танигджээ. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ.
Тэнгэрийн хаалганд хүрэхийн тулд уулын бэлээс 999 шатаар дээш өгсөж хүрдэг ба шатаар алхахыг хүсэхгүй бол урсдаг шатаар хүрч болно. Мөн шилэн шатаар өгсөж болох ба алхахдаа байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харна. Тэнгэрийн хаалга буй уулын оройгоор сүм дуганаас өгсүүлээд аялагчдад зориулсан үзвэр үйлчилгээний 20 гаруй газрыг цогцлоосон байдаг. Тэнгэрийн хаалганаас буцахдаа уулс дамжсан 11.5км урт дүүжин гүүрээр бууна. Дэлхийд өөр хаана ч байхгүй гүүр юм. Энэхүү гүүрээр явсаар байгаад хотод орж ирдэг
“ХҮЧИТ МОРЬТОН” ХХК супер азтан нэг ээжид МАНЖУУРт аялах эрх, мөн супер азтан нэг ээжид ИТГЭЛТ ХАМБАд аялах эрх бэлэглэнэ. “ХҮЧИТ МОРЬТОН” ХХК дөрөв дэх жилдээ “Монгол хатад” хүндэтгэлийн арга хэмжээг ивээн тэтгэн, ээжүүдээ баярлуулж байгаа юм.
Үүнээс гадна уригдсан ээж бүр гарын бэлэгтэй бөгөөд ээжүүдээ баярлуулахаар үндэсний компаниуд өөрсдөө санаачлан зарлаад байгаа бэлэгнээс “нууц”-ыг нь задлая. Цэнгүүний үеэр л зарлахаар бэлтгэсэн “нууцын нууц” сюрприз бас байгаа гэсэн шүү хамтран ажиллаж байна.

“Өнгө тунамал” залуу зураачдын нэгдлийн Тэргүүн Л.Давааням өөрийнхөө энэ гайхамшигтай зургийг бас нэгэн сайхан ээжид бэлэглэнэ.

Хөөрөг урлаач Б.Батбаяр нэг супер азтан ээжийг орчин цагийн, энгийн сайхан хийцтэй хөөргөөр мялаана.

Бас нэгэн азтан ээж ийм сайхан МОНГОЛ ВАНН-нд тухална.

“ХОС БИЛГҮҮН ЗУЛ” ХХК жил бүр МОНГОЛ ХАТАД-ын зочдыг амтат жимсээр дайлдаг уламжлалтай. Энэ жил гурван супер азтан ээжид жимсний цуглуулга бэлэглэнэ.
Олон, олон сюрприз, чин сэтгэлийн бэлэг, дуу хуур, бүжиг цэнгүүн, амтат зоогтой үдшийг ээжтэйгээ, эхнэртэйгээ, хайртай бүсгүй, охидтойгоо өнгөрүүлээрэй.
“Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүн, гуравдугаар сарын 8-нд Блю Скай цогцолборын Даймонд танхимд.
Харилцах утас:88172776

Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
