Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц нар харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд НӨАТ болон төлбөрийн баримт хэвлэж өгөх ажлыг танилцууллаа. Ингэсэнээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилж, эмнэлгүүд зардлаа хянах давуу талтай болно. Түүнчлэн эмнэлгүүд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийж ард иргэдэд хүндрэл учруулдаг байсныг болиулж, банкуудтай холбогдон бэлэн бус гүйлгээ хийх POS машиныг үйл ажиллагаандаа ашиглахаар болж байна.

Мөн энэ үеэр ЭМДЕГ-аас ухаалаг утсанд суурилсан аппликашион боловсруулж байгаа талаар танилцуулав. Уг аппликашионыг ашиглаж, эмнэлгийн байгууллагаас авсан эмчилгээ үйлчилгээнийхээ мэдээлэл, эмчийн бичсэн жор болон хэдэн төгрөг эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулсан зэргээ мэдэх боломжтой болно.

ЭМХТ-өөс ипотекийн зээл тусламжийн судалгааны үр дүнг танилцууллаа. 6000 гаруй эрүүл мэндийн ажилчдыг ипотекийн зээлд хамруулах шаардлагатай байгаа тооцоо гарчээ.
Уулзалтын төгсгөлд өмнөх хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын талаар тус тус мэдээлэл хийж, удирдлагуудад цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өглөө.


УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
