Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хуралдаан 11 цаг 43 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа энэ өдрийн хуралдааныг даргалав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийлж, горимын санал гаргасан. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд УИХ -дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагатай гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, “С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа уг асуудлыг хэлэлцье” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, О.Батнасан, Л.Мөнхбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах, төрийн санхүүгийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн байгууллага, олон нийтэд үнэн зөв, бодитой тайланг хүргэхэд төрийн аудитын байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болсноор төрийн бодлогын хэрэгжилтэд төрийн аудитын оролцоо нь тодорхой, үйл ажиллагаа нь нэгдмэл, нэг зорилгод чиглэгдэх болно” гэдгийг онцоллоо.

Хуралдаанд Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа хараат бус байж, олон улсын стандартад нийцсэн, улс төрөөс ангид байх ёстойг анхаарууллаа. Ингээд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилж, зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллахыг даалгахаар тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг х
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин ст
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хайр юмаа”
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бу
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Өнөөдөр улаан луу өдөр
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд ол
