Ихэнх эмэгтэйчүүд өдөр бүр сайхан харагдах цорын ганц арга бол нүүрээ будах гэж боддог. Нүүрний будаг сайхан ч гэсэн илүү сайхан харагдахын тулд өдөр бүр будах шаардлагагүй.
Бид эдгээр сормуусны будаг, крем, нүдний будгийг түрхэхгүй байсан ч үзэсгэлэнтэй гэдгээ ухааралгүй маш их хугацааг толины өмнө сууж, нүүрээ будаж өнгөрүүлдэг. Хааяа ч гэсэн нүүрээ будахгүй байж, арьсаа амрааж байх нь хэрэгтэй шүү. Тиймээс будаггүйгээр ч сайхан харагдах 7 зөвлөгөөг хүргэж байна.
1. Өглөө, орой бүр нүүрээ угаах
Хэрэв будаагүй байсан ч сайхан арьстай харагдахыг хүсч байвал өглөө, орой бүр нүүрээ угааж байх хэрэгтэй. Ойлгомжтой санагдаж байж магадгүй ч зарим эмэгтэйчүүд өглөө нүүрээ савандаж угаадаггүй, цэвэрлээд л будчихдаг. Өглөө, орой бүр нүүрээ угааснаар батга гарахаас сэргийлж, арьс илүү цэвэр болно.
2. Зөөлөн нүүрний саван хэрэглэ
Ширүүн гуужуулагч юм уу саван зэрэг нь арьсыг улайлгаж, хуурай болгодог. Харшил үүсгэгч багатай, өөрийн арьсны онцлогт тохирсон нүүр цэвэрлэгч сонгох нь чухал.
3. Зөв чийгшүүлэгч сонго
Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч түрхэснээр арьс илүү эрүүл, залуу харагдана. Гэвч ихэнх чийгшүүлэгч арьсыг маш тослог, гялтгар болгодог. Тиймээс зөв чийгшүүлэгчээ сонгох нь чухал. Мөн SPF 30-тай чийгшүүлэгч сонгож арьсаа нарны туяанаас хамгаалаарай.
4. Сормуусны будгийн оронд вазелин хэрэглэ
Сормуусандаа вазелин түрхэснээр сормуус илүү өтгөн, урт харагддаг. Мөн сормуусны будгаа арилгахдаа вазелин түрхэж арилгаарай.
5. Уруул өнгөлөгчийн оронд наргилын тос түрх
Наргилын тосыг нүүрний будаг арилгахад хэрэглэхээс гадна уруул өнгөлөгч болгон хэрэглэж болдог. Дэлгүүрийн уруул өнгөлөгчүүд химийн элемэнт агуулсан байдаг учир арьсыг хуурайшуулж, хагарахад хүргэдэг. Бага зэрэг л наргилын тос түрхэснээр урууланд чийгшил өгч, зөөлрүүлнэ.
6. Хөмсөгөө хэт их зулгаах хэрэггүй
Мэдээж хөмсгөндөө байнга анхаарал тавих нь зөв боловч хэт их зулгаахгүй байх хэрэгтэй. Зөвхөн зэрлэгүүдийг л түүж, хөмсгөө өөрийнх нь хэлбэрээр ургуулаарай. Өтгөн хөмсөгтэй байсан ч хэлбэрийг нь хэт өөрчлөлгүй, засах нь чухал.
7. Эрүүл хоолло
Та эрүүл арьстай бол танд нүүрээ будах ч хэрэг гарахгүй. Өдөр бүр хэрэглэдэг хоол хүнс тань арьсны чинь эрүүл байдалд нөлөөлж байдаг. Тиймээс эрүүл хооллох нь чухал. Хамгийн түрүүнд өдөр тутмын хүнсэндээ жимс, ногоог түлхүү хэрэглээрэй.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
